Эрдэнэтийнхэн унадаг дугуйн замаа нээлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Эрдэнэтийнхэн унадаг дугуйн замаа нээлээ

Намрын налгар өдрүүдэд Орхон аймгийн залуус унадаг дугуйгаа унаад ажилдаа, амралт зугаалгаар, чөлөөт цагаараа зорчих бүрэн боломжтой болж байна. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Зөв залуус” клубынхан МЗХ-оос санаачлан хэрэгжүүлж байгаа “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжин өөрсдийн санаачилгаар Орхон аймагт унадаг дугуйн зам барьсан бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ. Тус ажлыг Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгж хэсгүүд хамтран дотоод нөөц бололцоогоо ашиглан гүйцэтгэсэн бөгөөд дулаан болон усны шугаманд саад учруулахгүйгээр 6,7 км бетонон зам тавьжээ. Уг замын өргөн 2м , нийт урт нь 5,6 км юм байна.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж