Хөгжлийн банкийг шалгуулах хүсэлт гаргалаа

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкийг шалгуулах хүсэлт гаргалаа

УИХ дахь МАН-ын бүлгээс Хөгжлийн банк болон Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгах цөөнхийн бүлгийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхээс өмнө байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад  илгээлээ.  МАН-ын бүлгээс  Засгийн газар "Чингис" болон "Самурай" бондын хөрөнгийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зүйл, заалтуудыг зөрчин төсөвт тусгалгүйгээр УИХ-ын хяналтаас гадуур, ил тод бус байдлаар зарцуулж байгааг эсэргүүцэж байна. Мөн Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу жил бүрийн хаврын чуулганд Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг УИХ-аар батлуулах ёстой ч хоёр жил дараалан Засгийн газар энэхүү хуулийг дагаж мөрдөөгүй учраас  дээрх алхмыг хийж байгаа аж. Түүнчлэн Монголбанктай хамтран 2012 оны сүүлээс хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт, явц байдлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзсэн байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж