Эрдэнэт хот дугуйн замтай боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Эрдэнэт хот дугуйн замтай боллоо

“Зөв залуус” клубын санаачилсан “Эрүүл мэндийн зам” төсдийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлж,
 
Сүүлийн жилүүдэд Орхон аймгийн иргэд ба “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажиллагсадын дунд хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй таргалалт, элдэв өвчлөлүүд ихээр үүсч байгаатай холбогдуулан иргэд ба ажиллагсадын идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор .
 
Монгол улсын хэмжээнд хүн амын таргалалтын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд тус өвчлөлтийг бууруулахад явган алхах, дугуй унах, идэвхтэй хөдөлгөөн хийх нь ихээхэн ач тустай гэж эмч нар зөвлөж байна.
 
Тус “Эрүүл мэндийн зам” –аар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилтнуудаас гадна “Эрдэнэт хивс” ХХК, “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ХК, “Эрдэнэт гурил” ХХК-уудын ажилтан, албан хаагчид болон Говил, Цагаан чулуут багийн иргэд зорчиж болохоор баригдсанаараа давуу талтай юм. Мөн .
 
Өнөөдрийн байдлаар Монгол улсад мөрдөгдөж буй стандартын дагуу “Эрүүл мэндийн зам” нь баригдсан бөгөөд бетон цутгамал нь 2м өргөн, 10см зузаан, 5,6км урт замыг нээлтийн ёслолын үйл ажиллагаа
"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Нийгмийн асуудал эрхэлсэн захирал С.Сувдаа Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсадын нийгмийн асуудалд олон талт ажил зохион байгуулдаг. Энэ зам бол дан ганц Эрдэнэт үйлдвэрийн ажилчидын зам биш Эрдэнэтийн нийт иргэдийн зам юм
Засаг дарга Г.Зоригт Эрдэнэт үйлдвэр ажилчидынхаа төлөө энэхүү сайхан замыг барьсанд талархаж байна. Зөв бүхний төлөө дэмжиж тусалсан Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууддаа баярлалаа
Эрдэнэт хотын дугуйн спортын холбооны тэргүүн Ч.Гансүх Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа. Одоо дугуйгаар зорчих дугуйчид та бүхэн аюулгүй байдлыг бүрэн хангаж явах үлдлээ
“Эрүүл мэндийн зам”-ыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь өөрийн дотоод нөөц бололцоогоо ашиглан РСЦ ХХК, ХИУ, АТБ, ЗМЗ, БФ зэрэг цехүүдтэй хамтран 2014 оны 8 дугаар сарын 19 өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 2 хооронд богино хугацаанд амжилттай хийж гүйцэтгэлээ.
Энэ бүтээн байгуулалтыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажиллагсад болон аймгийн нийт иргэд, тамирчид, дугуйн клубууд баяртайгаар хүлээн авч байна.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж