Авлигын асуудлаар сэтгүүлчдэд сургалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Авлигын асуудлаар сэтгүүлчдэд сургалт хийлээ

“Глоб интернэшнл” ТББ-аас сэтгүүлчдэд зориулсан ээлжит сургалтаа өнөөдөр зохион байгууллаа. АНУ-ын Азийн сангаас хэрэгжүүлж буй “Засаглал, ил тод байдлыг дэмжих” төслийн хүрээнд энэ удаагийн сургалтыг өндөр түвшний авлига гэж юуг ойлгох, энэ хүрээнд сэтгүүлчдийн олон нийтэд мэдээлэл хүргэхдээ анхаарах асуудлын хүрээнд явуулсан юм. Сургалтын үеэр “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал “Эрх мэдлийг хяна, их мөнгийг хяна”  сэдвээр илтгэл тавьсан бол өндөр түвшний авлигын талаарх ойлголт, олон улсын чиг хандлагын  асуудлаар “Эмэгтэй удирдагч сангийн Удирдах зөвлөлийн дарга  В.Удвал сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо. Энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон өндөр түвшний авлига, сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрх, бодит нөхцөл байдлын талаар санал солилцож, сонирхсон асуултад хариулсан юм. 

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж