НАСА-аас аль хэдийн 20 хүрэхгүй жилийн дараа Ангараг гариг дээр буухаар төлөвлөж, шаардлагатай зүйлсийг бэлтгэж байгаа боловч хамгийн анх хэн улаан нүдэн гариг дээр хөл тавих анхны хүн болох вэ? 13 настай Алиса Карсон Ангараг дээр буух анхны хүн болохоор бэлтгэгдэж байна. Тэрээр гурван настайгаасаа хойш сансарын нисгэгч болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийгөө бэлтгэж байгаа. Тэрээр 2013 оны 10 сарын 9 нд НАСА-ийн хөтөлбөрийг дуусгаж пасспорт авсан анхны хүн болсон бас НАСА-ийн дэлхий дээрхи сансарын камп болон Канад, Туркийн сансарын кампыг төгссөн анхны хүн юм. Мөн Алиса Испани, Франц, Хятад, Турк хэлээр ярьж чаддаг. Тэрээр өөрийн цахим хуудсандаа: Сайн уу намайг Алиса Карсон гэдэг би 3 настайгаасаа хойш сансарын нисгэгч болох мөрөөдлөө биелүүлэхийг хичээж байгаа. Би өөрийгөө Ангараг гариг дээр буух анхны хүн болно гэж найдаж байна. Би ангараг гаригт хайртай учир нь өмнө нь хэн ч тэр гариг дээр байж байгаагүй болохоор. Ангараг гариг манай дэлхийтэй ойролцоо хэмжээтэй бас Ангарагын дээд ба доод хэсэгт мөсөн таг байна. энэ нь тэнд ус байна гэсэн үг. Магадгүй ангараг гариг бидний дараагийн дэлхий байж болох юм гэж бичжээ.
түүний хувийн цахим хуудас: nasablueberry.com