Бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ

Нийслэлийн 375 жилийн ойг угтаж 2014 оны 10 сарын 18-ны бямба гаригт  “Бүх нийтийн их цэвэрлэгээ” хийнэ.  Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс,  хороод , их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд, аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцоно

Их цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Туул, Дунд голын эрэг дагуу, аж ахуйн нэгж байгууллагын орчин, үерийн хамгаалалтын барилга байгууламж, гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэхээс гадна шон болон байгууламж дээр наасан зарлалын хуудсыг арилгах юм.

Нийслэл, дүүргүүдийн мэргэжлийн хяналтын хэлтсээс хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд, гэр хорооллын болон орон сууцны дунд байрлах хог хаягдлын түр хогийн цэгүүдийн хог хаягдлын зайлуулалт, тээвэрлэлтэд хяналт тавьж, гадна орчиндоо цэвэрлэгээ хийгээгүй болон хангалтгүй цэвэрлэсэн аж ахуйн нэгж байгууллагуудад  хариуцлага тооцно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж