Гацааны цаана | News.MN

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

“…Энэ засаг төрөө та нар нэг олигтойхон аваад явчихаж чадахгүй байна уу, аан. Яасан ухаанд нь ухна үхсэн малууд гэж ийм байдаг байна аа. Хурдхан шиг огцор…”. Энэ бол өнгөрсөн хугацаанд чуулганы танхимд МАН-ынхны амнаас гарч байгаа хамгийн эелдэг үгс гэе. Зурагтынхан гарсны дараа бол энгийн ухамсрын түвшний этик, эстетик гэдэг ойлголтыг бүрмөсөн гээсэн хараалууд хөвөрнө. Эхлээд ч яахав сөрөг хүчин юм чинь дээ гэсэн үгээр энэ бүхнийг нэг их тоодоггүй байв. Байх ёстой зүйл л гэж үздэг байлаа. Ер нь сөрөг хүчин ийм байх ёстой гэж бодож байв.

Дараа нь та нар ядахдаа Засгийн газрынхаа зарим нэг нөхрийг тат гэсэн шаардлагыг байнга тавих болсон. Нөгөөдүүл нь тэгээд товчоор хэлэхэд засаг төрөө олигтойхон авч явахын тулд Засгийн газартаа бүтцийн өөрчлөлтийг хийхээр болсон юм. Ийм үгийг дуулангуутаа,”Хурдлаач та нар. Хурдхан сайдуудаа тавь. Цаана чинь улс орон сүйрч байна” гээд л шавдуулж байлаа. Төрийн ажил тусгай дэг жаяг, ёс горимтой болохоор нөгөөдүүл нь зайлуул ном журмын нь дагуу хамаг бүхнийг явуулах гэхээр хоног 24 цагтай болохоор яалтай билээ. Гэхдээ ч тэр олон фракци бүлэглэл, эвсэл энэ тэрийнхээ янз бүрийн үзэл бодлыг эвцэлдүүлж байгаад харин ч бага хугацаанд сөрөг хүчнийхээ шөнөжин өдөржин шаардсан зүйлийг “хурдны зам” дээр гаргаж тавив. Өөрөөр хэлбэл Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийгээд зарим сайдуудаа шинээр томилуулах тухай саналыг Засгийн газар УИХ-д оруулаад орхитол нөгөө ард түмний нэрийн өмнөөс, ард түмнээ өмөөрөөд, улс эх орноо бодоод энэ бүх шаардлагыг тавиад байсан МАН маань завсарлага авч байх юм. Бүүр тав хоног шүү. Энэ асуудлыг хэлэлцэхэд минут бүхэн үнэтэй байна гээд л чуулганы танхимд чарлаад байсан нөхдүүдэд гэнэт тав хоног юу ч биш болоод явчихав. За тэр ард түмэн маань сөхөрлөө энэ тэр бүүр ч худлаа болоод явчих шиг боллоо. Хурдхан төсвөө батлахгүй бол Монгол Улсад аюул нүүрлэлээ гээд байсан нь ч хаашаа хийсээд явчихав бүү мэд.

Өчигдөр ерөнхийдөө нэг ийм юм болоод өнгөрсөн. Харин өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах хүсэлтээ илэрхийллээ. Сөрөг хүчнийг ойлголгүй яахав. Сөрөлгүй ч яахав. Гэхдээ сөрөг хүчин хамаа намаагүй, санаан зоргоороо сөрөөд байвал ямар болдгийг Мексикийн парламент харуулсан гэдэг юм. Эрх баригч бус сөрөг хүчнийхээ балгаар хамаг томоохон төслүүд нь зогсоод ард түмэн нь бослого аллага дээрээ тулсан түүхтэй. Уг нь сөрөг хүчин тувт ард түмний нэрийн өмнөөс хашгиралдаж байсан гэдэг юм. Даанч эцэст нь ард түмнээ жинхэнэ өвдөг сөхрүүлсэн хорлонтой ажил болж хувирсан байдаг. Энэ бол аливааг сөрж л байвал боллоо гэсэн “улаан хамгаалагчид” маягийн хүмүүсийн балаг. Харамсалтай нь МАН-д ийм “улаан хамгаалагч” тун олон байсаар ирсэн, одоо ч байна. Тиймээс төрийн албыг жинхэнэ ёсоор гацаах нь тэдэнд юу биш. Хэрвээ улс орныг нэг ачааны машин, жолооч нь ерөнхий сайд, дээрээ дүүрэн зорчигчтой яваагаар төсөөлбөл жолоочийг нь алахын тулд дээрх зорчигчдыг нь үл тоон онхолдуулж чадах ёс суртахуунтай л хүмүүс шүү дээ.

Ингэхэд МАН “хурдны зам” дээр гарсан машины дугуйг байн байн хагалснаар ямар гай хор тарих вэ гэдгээ мэдэж байгаа. Жилийн эцэс болоод хүн бүхэн төсвийн зүг саравчлан харж байгааг тэд мэдэхгүй бол өөр хэн мэдэхэв. Яагаад гэхээр ирэх жилийн төсвөөс улс орны ойрын ирээдүй харагддагаас тэр.

МАН-ынханд сайдууд таалагдаагүй учраас завсарлага авлаа гэж би л лав огтхон ч бодохгүй байна. Итгэх ч үгүй. Үнэн хэрэгтээ хэн сайд байх МАН-д огтхон ч падгүй. Муу хүн сайд болоосой гээд л залбирч суугаа. Маш сайн сайдууд болох хүмүүс орж ирсэн ч тоохгүй. Данагарууд түүнээс цаадхыг харна шүү дээ. Шуудхан хэлэхэд төсөв батлагдах л юм бол ирэх жил хөдөө орон нутагт хөрөнгө мөнгө ахиухан очиж, цалин тэтгэвэр үлэмж хэмжээгээр өсөх юм байна гэдгийг тэд маш сайн харах шиг боллоо. Ланжгарууд үүнийгээ андахгүй л дээ. Тиймээс аль болохоор Засгийн ажлыг жаахан гацааж, яаж олон түмний уур хилэнг бадраах вэ л гэж бодож байгаа. Ард олны уур хилэн ч цалин мөнгө нь ирэхгүй гацаад, мах шөлний үнэ өсөхөөр өөрийн эрхгүй дүрэлзэнэ гэдгийг манай данагарууд мэдэхгүй бол өөр хэн мэдэхэв.

Завсарлага авсны нарийн учир гэвэл энэ. Тэд ард түмэндээ хайртай хүмүүс биш. Харин нэрийг нь барихдаа үнэхээр гарамгай хүнд гарууд. Тэдэнд ардчилсан засгийн үед ард түмэн баяр жаргалтай байвал бөөн гашуудал. Харин муу муухай амьдарч байвал бөөн баяр. Өөрсдийг нь засаг барих үед бүх юм эсрэгээрээ. 90 жилийн түүхтэй намын уг араншин ердөө л ийм. Нөгөө юу хатавч өмхийгөө тавьдаггүй гэдэгтэй л адилхан. Тиймээс энэхүү тав хоногийн завсарлагын ард яавал ард түмнээ сөхрүүлэх вэ гэсэн төрөлхийн авир араншин нь нуугдаастай яваа хэрэг. Үүнийг л улстөр хийнэ гэж хэлээд байдаг юм болов уу гэж боддог юм даа.

Н.ХАЛИУН

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-17 103.229.123.122

хөөрхий дөө манайд Алтанхуягаас дээр ерөнхий сайд байгаа бол уу үгүй бол хуучин хэд шиг өөрийгөө хүрээллүүлээд хувь хүртдэг хүмүүс сайн уу тэд сайхан л амьдардаг байх Америкт хүртэл сайхан амьдрах хэмжээнд хүрсэн харин хийсэн энэ 2 жилд хүрэхгүй байдаг нь сонин ер нь тэгээд бид тэр сайн энэ сайн гээд хүмүүсийг УИХ-д сонгож олон жил сайхан амьдрах их хөрөнгөтэй болоход тусалдаг ард түмэн болж тэрийн ч энэ УИХ-д насаараа худлаа хулхидсаар байгаад үе уламжлан суухыг л хөгжөөгч хүүхэлдэйнүүд болж дээ бид юу хийж байгаагаа ч мэдэхээ болисон одоо нөгөө хэд маан өөрсдийнхөө нөлөөний хүмүүсээ тавьж далд эзэдээр ажиллахын тулд дахиж өндөр алба авах гэж улайрч байгаа хүмүүсийн бас дэмжигч болох гээд балайрдаг болж дээ дараагийн хүн сайн байхыг МАН мэдэх үү ард түмэн мэдэхгүй дагаж бас хуйларах уу

Avatar

Delger 2014-10-17 67.176.57.239

dag erh ashgiin daraal***** ene hunii huvid yag esrgeg baina.

Avatar

MGLHUU 2014-10-17 182.160.35.43

ALTANHUYAG SHIG YURUNHII SAID YOPOND BAISAN BOL 1000 DAHIN OGTSORSON. TUUNII 1HAN UNDESLELII HELEHED TER TUUL GOLIIN EREG DEERH AMRALTIIN GAZAR N HUULI ZORCHIJ BOHIR USAA GOL RUU URSGAJ BAIGAA N ERUUGIIN TOM GEMT HEREG OOR HUULI CHANGATAI ULSAD BOL YUN YURUNHII SAID SHOROND BAIH HUN. HEGEN ULSAD BOROONII USIIG HASHIJ HURIMTLUULAN TARIAN TALBAIGAA USALSNIIHAA TOLOO HUND YALAND UNAJ BAISAN TUHAI SONIN HACHIN YARIDAG HEVLELEES SONSOJ BAISAN. NIRGESEN HOINO N HASHGIRAV GEDEG SHIG YUM BOLOV DOO.

Avatar

zochin 2014-10-17 150.129.140.73

TA NAR ASSA.MN -EES KHUVISGALYN OMNOH MONGOL ULSYN FOTO ZURGIIG NEG OROOD UZCHIH ZA YAMAR BAIJIV TEGED DUGNELT HII

Avatar

zochin 2014-10-17 103.229.120.187

Ene MAN-ynhan tur zasag, ard tumnii huvi zayagaar togloj hanadaggui yasan hachin ulsuud, said, darga hiihgui bolohoor uhchih geed baih yum

Avatar

МОНГОЛ УЛС МӨНХ 2014-10-17 202.55.191.36

МОНГОЛ УЛС ӨНГӨРСӨН 90 ЖИЛД ХУВЬ ЗАЯАГАА ДАГАЖ ЯВСАН..ХАРИН ТҮҮНД СААД ХИЙЖ ГАЖУУДУУЛСАН НЬ МАХН ОДООГИЙН МАН БАЙХ ШҮҮ….ТЭГЭХЛЭЭР МОНГОЛ УЛСЫН ДУГААР НЭГ ДАЙСАН БОЛ МАН

Avatar

Зочин 2014-10-17 103.229.123.177

Бух терлийн хорт хавдар болон евчин эмгэгийг чанартай хямд эмчлэх боломжийг Тайваний тев эмнэлэг олгож байна. Телеелегчийн газар:99180688,98603636

Avatar

Зочин 2014-10-17 119.40.97.100

энэ МАН гэж нэг хөгийн юмнууд бнаа Ичих булчирхай ч бхгүй Яаж ч бхав дээ Нэгийгээ алдаг шоронд хийдэг улс юм чинь АН олигтойхон юм хийгээд эхлэхээр боож үхэх нь ээ 2016 оноос түүхийн тавцангаас зайлах юм Тэр болтол их новшрох биз Гэхдээ Монголын ард түмэн юмыг ойлгодог болсон шүү

Avatar

ZOCHIN 2014-10-17 150.129.140.73

BICHIGCHID TER BAIRNYKHAA LIZINGIIN ORIIG BAS TOLOHOO BOD YUN HAVI OILUUGAA BURUUG CHIHIH DURTAI YUM BE BOLOMGUI BOL KHUJAAGIIN UILDVERT OCHIJ NORMYN AJILAA HII TERTEI TERGUI MONGOLYN IREEDUI IIM L KHARAGDAJ BAINA

Avatar

ZOCHIN 2014-10-17 150.129.140.73

BICHIGCHID TER BAIRNYKHAA LIZINGIIN ORIIG BAS TOLOHOO BOD YUN HAVI OILUUGAA BURUUG CHIHIH DURTAI YUM BE BOLOMGUI BOL KHUJAAGIIN UILDVERT OCHIJ NORMYN AJILAA HII TERTEI TERGUI MONGOLYN IREEDUI IIM L KHARAGDAJ BAINA

Avatar

zochin 2014-10-17 150.129.140.73

ZA TER TAVISAN CHINGIS,SAMUURAI BONDYNHOO ZEELIIG TOLOHOO BOD YAMAR END CHINI MAN YAMAR KHAMAATAI YUM BE UGAASAA OR,ZEEL,AVLAGA,OGLOGOO CH YALGAKHGUI YUMNUUD BAIJ

Avatar

Зочин 2014-10-17 202.170.69.194

Монголын шилдэг 100 000 сэхээтэн лам нарыг алсных нь төлөө биш юм гэхэд улс орнооо сүүлийн хорь гаруй жил хорлосон посткоммунист МАн гээчийг Монгол газарт улс төрийн нам хэлбэрээр байхыг нь хориглъё. Энэ нь Монгол улсын төлөө хийх хамгийн чухал алхам болно шүү.

Avatar

ДОВДОН 2014-10-17 150.129.143.207

МАН-ын МАНгар МАНгасууд байсан цагт Монгол Улс олигтой хөгжихгүй ээ……….МАН сөнөтүгэй МОНГОЛ УЛС МАНДТУГАЙ………….

Avatar

МАРТАЖ БОЛОХГҮЙ 2014-10-17 202.55.191.36

МАН ЗАСАГ БАРЬЖ БАЙСАН ҮЕИЙГ САНА ДАА….ЭХ ОРОН, ЭДИЙН ЗАСГИЙГ ХЭН ДОРОЙ БОЛГОЛОО….ОДОО ТЭР БААСЫГ ХЭН ЦЭВЭРЛЭЖ ЗӨВ ГОЛИДОРОЛД НЬ ОРУУЛАХ ГЭЖ БАЙНА..ХЯНАЛТАА ТАВИАД НААДУУЛДАА ХУГАЦАА ӨГ

Avatar

Зочин 2014-10-17 127.0.0.1

AH odoo zasaviin gazaraa ogtsruulahl ym bol margaashnaas n ehleed MANgaruud ulsad ajil hiij ulsiig hogjuulj baisan zasagaa ogtsruullaa gej oriloldono ! MANgaruud geltgui Mongoliin ard tumen bi hurtel tegej dugnene ! Ur dundn 2016 ond bid sanal ogohoos tatgalzsanaar onooh uridiin MANgar avilgachin hulgaich deeremchid 2000 on shig 74 suudal avdaggui ymaa gehed 64 za bolie 54 za buur bolie 44 suudal avch , AH dahin dor hayahad 10 jil laaz oshiglono gedegee ***** mart ! Ev negdeltei baival AH 16 ond 55 suudal avah buren bolomj bn .

Avatar

Зочин 2014-10-17 127.0.0.1

Sayhanl Ulaan Ganhuyag Batbayar nariig ogtsruulahguil bol uls suirlee Gansuh shig tanhimiinhaa esreg ajilladag saidtai zasgiin ajil hol yvahuu ogtsruulaach hemeen oriloldoj baisan MANgaruud odoo bolohoor ajil hiisdn said naraa ogtsruullaa bolchihson oriloldoodl … uneheer elegiin hogiin erguu MANgaruud

Avatar

zochin 2014-10-17 150.129.140.244

bitgii hudlaa hiitlel bich

Avatar

зочин 2014-10-17 112.72.13.78

Энэ сэтгүүлч үү аль эсвэл зүгээр юм бичиж эхлэж байгаа хүн үү. Ядахнаа улс орныхоо 90жилийн түүхэн үнэнийг жаахан ч болов уншиж тунгааж бодож байж юм бичихгүй бол горьгүй нь байна шүү. Хулан гэдэг амьтаныг төлөөлж бичиж байгаа бол бас ч яахав гэхсэн хөөрхийлэлтэй байна даа

Avatar

Зочин 2014-10-17 202.179.23.62

та гуай тийм лаг хүн үү

Avatar

I Zochin 2014-10-17 49.0.158.247

Setguulch yum bol ingej neg talyg barij bolohgui l bailtai. Iim yum bichihee bolioch dee. Niigmiig taltsuulah geed hereggui

Avatar

Зочин 2014-10-17 182.160.1.151

энд үнэнийг бичсэн байна наййзаа

Avatar

Зочин 2014-10-17 112.72.13.149

Энд юм бичээд байгааа юу ч мэдэхгүй нөхдүүд л Монголыг алаад байгаа юм. Өөрсдөө мэдэхгүй байгаа байх. Тэд л луйварчинг сонгочихоод дараа нь бүгдийг нь буруутгаад байгаа юм.

Avatar

ABCD-korea-gaas 2014-10-17 218.54.26.135

Batzandang AH-aas hooj gargaa ! Ter odoo hen be !? Zandan goshnogoo chi 2008 × 7 × 1nii daraa shorongoos tergentser deer suuchihsan bi yagaach ugui Magnail urialaad baisan gej gonginood AH-iin agaa egee naraa ami avraach geed guij irsenee martaa yu !? Manai namaas ***** chi ! MAN-d els chi ***** ! Tonil ! Dald or chi ! Buzaraa !

Avatar

ABCD-korea-gaas 2014-10-17 218.54.26.135

Chuham uneniig bichsen bainadaa ! Erdoosool iiml ym bolson . Bolson ymiig l des daraallaarn bichsen bainashdee ! MAN bol unendee Altanhuyagiigl ogtsruulaadahval daraa n AH-aas oligtoi ym hiichih huniig bish onooh 1999 ond Bagabandi Amarjargaliigl zovhon eronhii said bolgo gej shahaj bolguulaad onoohn hunii urmand 2000 onii songuuli hurtel gants hudag uhchihalgui baij bgaad AH-iig 1 hen suudaltai uldeesen shigee tiiml ymiig husch bn muusain MANgaruud !

Avatar

Жаамаа 2014-10-17 202.126.91.104

Тамирчид нь олон улсын дэвжээн дээр амжилт гаргаад улсынхаа нэрийг мандуулж байна, Ерөнхийлөгч Монгол улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөж байгааг хэлж анхааруулж, эв эеэ хичээе гэж хэлж байхад МАН-ын нөхөд ЗГ-ыг огцруулах юм яриад УИХ-д өргөх бичиг бариад байгааг юу гэж ойлгох вэ?. Энэ засагт ард түмэн дуртай байна, хийсэн зүйлүүдийг нь үнэлж байна, МАН-ын засгаас илүү бүтээн байгуулалтыг энэ 2 жилд хийснийг нь ил тодоор ярьж байна. ЭЗ-ын хүндрэлийг МАН-ынхантай холбож байна, ард түмэн чинь. Одоо Батзандан, Цог нарыг өөрсдийнхөө хамтарч байгуулсан засгийг унагаахын төлөө сөрөг хүчинтэй нийлсэн, тогтоолын төсөл, түүний танилцуулгыг хамтарч бичилцсэн гэсэн үндэслэлээр улс төрийн хариуцлага тооцож АН болон МАХН-аас хөөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2014-10-17 202.55.191.36

БАТЗАНДАН МЭТ ХААШАА Ч ХОЛИБОРЧ МЭДЭХ НӨХДӨӨС БОЛГООМЖИЛЖ БАЙ…..ИЙМ Л ХҮМҮҮС НӨХДӨӨ ЗОВЛОНД ХАЯДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ…

Avatar

Зочин 2014-10-17 120.19.248.201

Yag unen heljee. Ardiin nam zailj dald oroosoi. Ingeed baihaar ni ulam tedniig uzen yadaad baih yum.Humuusiin uur hileng mash ih hodolgoj baina gedgee ardiin namiinhan medej baigaa boluu! Uls toroos bur moson archih yumsan novshnuudiig

Avatar

Зочин 2014-10-17 112.72.13.52

xuurxii nuguu ***** dologch zaxialgaar mun ch ikh yum bichkh yumaa er ni setgulch xumus xamgaas iluu urvaa xurboooo

Avatar

Зочин 2014-10-17 112.72.13.52

xuurxii nuguu ***** dologch zaxialgaar mun ch ikh yum bichkh yumaa er ni setgulch xumus xamgaas iluu urvaa xurboooo

Avatar

Халиун 2014-10-17 202.179.22.204

Алтанхуяг нартаа улс орноо туйлбартай идэж хоосруулан хүссэн, эс хүссэн ч Хятадаас бүх юм нь хамааралтай болгон Хятадын боол болгоё.МАН л саад болоод байна, МАН-ыг устгацгаая.

Avatar

BOBI 2014-10-17 202.179.22.204

ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГЭЖ ЮУ ВЭ. Хууль зүйн сайд Тэмүүжин Өршөөлийн тухай хууль гэгчийг санаачлан яаран сандран батлуулахаар улайрч байна. Энэ нь эрх мэдэл албан тушаалаа буруугаар ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан, онц их хэмжээний ашиг орлого, гадаад дотоодод байгаа мөнгө, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн,тавараас зугатсан зэрэг 5-8 жилийн хорих ял авах хэмжээний олон гэмт хэрэг үйлдсэн хүмүүст нэг удаа өршөөл үзүүлэх нэрээр хэрэг бүртгэх , мөрдөн байцаах, хянан шалгах үйл ажиллагааг хориглох тухай хууль юм. Тэрч бүү хэл энэ тухай архивийн бүх мэдээ материалыг бүр мөсөн устгаж олон нийтээс нууцлах, мэдээлэл алдсан хүнд онц хүнд ял ноогдуулах юм байна. Алтанхуягийн ЗГ улс орноо дампууртал, ард олноо хоногийн хоолгүй болтол аймшиггүйгээр идэж байгаа нь “ Өршөөлийн хууль” гэгчээр бүгдийг цагаатгахаар урьдаас төлөвлөсөн үйл ажиллагаа байсан бололтой. МОНГОЛЧУУДАА “ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ” ГЭГЧИЙГ ГАРГУУЛАХЫН ЭСРЭГ ТЭМЦЭЦГЭЭЕ.

Avatar

Зочин 2014-10-17 112.72.11.107

urshuulin huuli hamgiin zuv gartc

Avatar

Зочин 2014-10-17 202.179.10.26

Үнэн дээ МАНгаруудаа. Улс сөхөрч, хүн зовж байх МАНгаруудад л жаргалтай. Та нарыг үзэлгүй явж үүхэх юмсан, еэ базарваань хум пад

Avatar

Зочин 2014-10-17 112.72.13.213

MAHN-tai niileed MAN-iig archij haya

Avatar

Зочин 2014-10-17 150.129.141.7

APU buyu arhichin Bathuutei, yuch hiij chadahgui baij yuch hiij chadah Bayanselengetei zasgiin dazar bol bur dampuu boloh bailgui dee…

Avatar

Баярсайхан 2014-10-17 202.21.106.167

Битгий тэнэгтээд бай Ардчилсан Нам Ирэх жилүүдэд ч Улс орноо удирдан эдийн засгийн хямаралт байдлаас гаргах нь ямарч маргаангүй болоод ирмэгц МАН хан болон ямарч улс төрийн ноён нуруугүй онгироо сагсуу улаан хамгаалагч болсон Ж.Батзандан мэтийн юмнууманай намаас өөрөө зайлах нь маш зөв юм аа Н.АЛТАНХУЯГТ АМЖИЛТ АРДЧИЛАЛД БҮҮ СААД БОЛООЧ МАН новшнууд аа Та нарыг Монголын ард түмэн хэзээ ч дахин сонгохгүйг эртхэн ойлгож амаа хамхивал дээр гэж зөвлөе.

Avatar

Зочин 2014-10-17 103.26.192.190

"яавал ард түмнээ сөхрүүлэх вэ гэсэн төрөлхийн авир араншин"-тай улс төрийн хүчинд УИХ-д байтугай халхын хавтгай дээр зай байх ёсгүй.

Avatar

Баярсайхан 2014-10-17 202.21.106.167

Маш зөв хэлж ээ Ардчилсан Нам Шинэ залуу хүншиг алдаа хийсэн ч түүнээ засч яваа иймд ШинэчлэлийнЗасгийн газраа дэмжиж ажлыг нь хийлгэе.

Avatar

ZOCHIN 2014-10-17 150.129.143.107

ARDCHILSAN NAMYN HOLDUU TOLGOINUUD UNEHEER TOR BARIKH UKHAAND NEVTREHGUI HUMUUS YUM DAA ULON NOKHOI AYATAI L MONGOLYN TOROOR TOLOKH YUM24 JIL CHADAAGUI BOL YADAKHDAA ZALUUSDAA ZAIGAA TAVIAD OG L DOO TURHIRAKH BOLOKHOOROO ARDCHILAL ZALUUS 2 KHAMTDAA L GEED BAIDAG YUM BAINA LEE TEGSEN TSAGAAN TOLGOITOI OVOO NAR BAS HUUHDUUDEE ARDCHILALYN NERIIN DOR BAS AJILYN BAIRAAR KHANGAJ KHULGAI LUIVARAA HIIH BOLTOI YUMAA ODOO BOLNO ZAIGAA TAVIJ OGTSGOO

Avatar

ZOCHIN 2014-10-17 150.129.143.107

ARDCHILSAN NAMYN HOLDUU TOLGOINUUD UNEHEER TOR BARIKH UKHAAND NEVTREHGUI HUMUUS YUM DAA ULON NOKHOI AYATAI L MONGOLYN TOROOR TOLOKH YUM24 JIL CHADAAGUI BOL YADAKHDAA ZALUUSDAA ZAIGAA TAVIAD OG L DOO TURHIRAKH BOLOKHOOROO ARDCHILAL ZALUUS 2 KHAMTDAA L GEED BAIDAG YUM BAINA LEE TEGSEN TSAGAAN TOLGOITOI OVOO NAR BAS HUUHDUUDEE ARDCHILALYN NERIIN DOR BAS AJILYN BAIRAAR KHANGAJ KHULGAI LUIVARAA HIIH BOLTOI YUMAA ODOO BOLNO ZAIGAA TAVIJ OGTSGOO

Avatar

Зочин 2014-10-17 202.126.91.180

Н.Халиунаа чи сэтгүүлч ухаантай юм бол нэг талыг барилгүй бичих талаар мэдэх үү. Худалдагдсан ухаантай юм бол Нэр овгоо ч зарлахаас ичмээр юм сэтгүүлч хүн байж.

Avatar

Зочин 2014-10-17 69.18.50.2

MAN mongold gai l bolnuu gaviya boldog ni ongorsoon. ongorson 20 jil Mongoliig udirdahdaa avilgald barigdsan shudarga yosiig ulandaa gishgesen archaagui uls bolgoson amitad shuudee. Tatan buulgah heregtei MAN-g. Ene kommunist luivarchdiin ali 90 ond tatan buulgasan bol odiid Mongol arai oor bh bsan bolov uu.

Avatar

bat 2014-10-17 112.72.13.157

Багаар ажиллах чадваргүй Батзанданд хичээл заах хэрэгтэй. Хэн бэ тэр. Нам нь хариуцлага тооц.

Avatar

Нам бус 2014-10-17 182.160.34.161

Халиун тэнэг намчирхсан юм бичжээ уг нь засгийн газар тогтвортой байгаасай гэж бодож байлаа гэтэл унах бололтой унавал унана л биз ан ынн уих дахь булэг засгийн газраа байнга л худлаа магтаж байв гэтэл алдааг нь засах тал дээр нолоолж огт чадаагуй ан н сэтгуулчид ч ялгаагуй худлаа л магтаад гэтэл анхнаас нь тал бурээс нь бондын монгийг тосовт оруул гээд л гадныхан ч монголчууд ч шаардаад л байсан гэтэл хууль зорчоод л ан оороо л засгаа унагаж байна

Avatar

уншигч 2014-10-17 202.70.42.34

Одоо АН-ынханыг том сорилт хүлээж байна. Энэ шантаажнаас яаж гарахаас их зүйл шалтгаална даа. МАН-ын тавьсан занганд унавал цаашдаа АН-ын хувь заяа бүрхэг болно. За тэр Зандан яахав. Нэг тавьтаргүй нөхөр нэг их шудрага хүн болох гээд давхиж яваа. За даа тэгээд ийм юмнууд байгаа нам ч дээ. ?? Ер нь Алтанхуягийн засаг сайн ажиллаж байгаа шүү. Хийсэн ч юмтай, хэлэх ч үгтэй л байгаа юм. Өмнө нь энэ дайны ажиллаж байсан засгийг нэрлэх гэхээр хэлэх үггүй л болчихоод байгаа юм. бүү мэддээ.

Avatar

za boloy oo 2014-10-17 202.70.47.70

za za Haliunaag diilehgui um bnoo. Boliloo. MAN-iin buruu, AN-nii zov

Avatar

Зочин 2014-10-17 27.123.214.101

Yaaag unen helj Dee. MONGOL ULSAD MUU l baival MAN-d SAIN bolood udaj bgaa shuu Dee. Oodgui hognuud daa. Unaj bosoj suraagui, oorsdoo zasag barin sain muug Ni uzej yavaagui yum shig aashildag hognuud daa.

Avatar

ЗОЧЁИН ЖС ЖС 2014-10-17 112.72.11.67

УГШИЛ ГЭЖ НЭГ БАЙНА Л ДАА .ХОРОН ХОРСОЛ 2 НЬ БАЙГАА БОЛОХООС ЮУН УЛС ОРНОО БОДОХ ЯАЖ ИЙЖ БАЙГААД БУХИМДАЛ ҮҮСГЭХ ТАЛААР ЦӨӨНХ ТОЛГОЙГОО ГАШИЛГАЖ Л БАЙНА .

Avatar

ug helee bodoj yari 2014-10-17 202.70.47.70

tevcheertei bie bienee sonsoj, hundetgeltei handaj bhgui bol hen ch harahgui geed l haraaliin ug ursgachih umaa zarim neg humuus

Avatar

Зочин 2014-10-17 202.55.180.155

Арьснууд зүгээр аятайхан байгаарай. Засгийн газар огцрохгүй ойлгож ав. Эргүү МАН зүгээр дуугаа тат. Та муусайнуудыг хийсэн юм гэж ер нь юу байдаг юм бэ. Огцруулчих. Харнаа.

Avatar

ХУУЛЬЧ 2014-10-17 103.11.192.34

УЛС ОРНЫГ УДИРДАЖ АВЧ ЯВНА ГЭДЭГ ЧИНЬ ХИЙ ХООСОН ШҮҮМЖЛЭХЭЭС ШАЛ ОНДОО ЮМ ШҮҮ ДЭЭ. Н.АЛТАНХУЯГТ ЗАСГИЙН ГАЗРЫГ ТЭРГҮҮЛЭХ ЯМАРЧ ЧАДВАР АЛГА, ХАРИН АРД ТҮМНИЙГ ХУУРАХ, ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХУДАЛДАН АВЧ АМЫГ НЬ БАРИХ, ХИЙГЭЭГҮЙГ ХИЙСЭН БОЛГОХ, ХООСОН ТУУЗ ХАЙЧЛАХ, ХУУЛЬ ЗӨРЧИХ ЗЭРГЭЭР МОНГОЛЫН ТӨРӨӨР САЙН ТОГЛОЖ ДОРОМЖИЛЖ БАЙНА. АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД БИД ҮҮНД ДҮГНЭЛТ ХИЙЖ ЭНЭ ХҮНИЙГ НАМЫН ДАРГААС ЗАЙЛУУЛЖ АРАЙ ӨӨР ХҮН ТАВИМААР БАЙНА ШҮҮ.

Avatar

Byaluu 2014-10-17 202.70.47.70

Mongolchuud aa bugdeeree hamt byaluugaa tentsuu huvaaj idvel uul ni amttai da. Deeguur l buh um bolood bh umaa

Avatar

зочин 2014-10-17 202.21.106.147

Хагаралдуулж л байвал бах нь хансан,юун төр бодохтой,аль болохоор хэрүүлийнхээ аманд залуусыг тугтарч ард нь үлддэг нь угийн угшил.дараагийн удаа цөөхөний ч суудалгүй боlохоо мэдтүгэй!

Avatar

zochin 2014-10-17 150.129.143.107

odoo boli doo ARDCHILAGCHIDAA uneheer tor barina gedeg chini fraktsyn khulgaichuudyn hiideg ajil bish shuu dee tegeed ch odoo zaluustaa bair suuria tavij og hen ta naryg zaluu ardchilsan uzeltnuud gedeg yum be turhirakh bolokhooroo zaluusyg turhirchikhaad tegeed yum boloogui yum shig akh duusteigee niileed khulgailaad alga bolno eh oron ard tumen chini argaa barj baina iim yumyg ch ARDCHILAL gedeggui baikh shuu

Avatar

Зочин 2014-10-17 103.229.122.46

Тэртээ тэргуй АН юу ч хийж чадахгуй гэдэгээ харуулсан, Чингис бонд, япон бондоо хувааж идэж дуусаад цадаж аваад цохтгол хийж байх шив дээ. Ард тумнээрээ бага тоглоцгоо АН, МАН, бас Шар дээлтэй луйварчин нараа!!!!!

Avatar

Зочин 2014-10-17 27.123.213.170

Хэний ч захиалга бай үнэн л байвал болоо биш үү

Avatar

Ард түмний нэг 2014-10-17 27.123.213.170

Яааг үнэн

Avatar

ж 2014-10-17 202.179.22.66

Халиун гуай захиалгаар бичээд байгаарай

Avatar

Ali ni unen bol? 2014-10-17 202.70.47.70

Ene niitlel namiin zahialgaar bichsen bdaltai haragdah um.

Avatar

SADVAS 2014-10-17 103.9.91.146

НАМЫН ЗАХИАЛГА Ч БАЙ ЯАГ ҮНЭН ХЭЛЖЭЭ МАН-Д НЭГ ҮНЭН ЗҮЙЛ БАЙНА. ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ЭХ ОРНОО БОДОХГҮЙ БАЙНА..

Avatar

Зочин 2014-10-17 202.179.23.62

яг тийм

Avatar

Зочин 2014-10-17 202.179.23.62

эх орноо бодохгүй байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж