Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

УИХ-ын нэр бүхий 28 гишүүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцрохыыг шаардаж, хуулийн төсөл боловсруулан УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан.  Энэхүү хуулийн төсөлд хамгийн түрүүн гарын үсэг зурах хүн бол М.Зоригт гэж олон хүн “хардаж” байв. Түүн дээр МоАХ-ынхан ч нэмэгдэж мэднэ хэмээн их мэдэгчид мэдээлж байв. Гэсэн ч эл хуулийн төсөлд МАН-ын 26 гишүүний хамт УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар гарын үсэг зурсан нь тодорхой болсон билээ.

“МоАХ фракцын” гэх  УИХ-ын гишүүн М.Зоригт гишүүн урвахгүй гэдгээ твиттертээ жиргэж мэдэгдсэнийг бид хүргэж байна.

Д.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж