Карибын орнууд хориг тавилаа

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Карибын орнууд хориг тавилаа

 

Карибын орнууд эбола вирусын халдварын голомт Баруун Африкийн гурван улсаар дамжин ирсэн аялагчдыг оруулахгүй байх хориг тавилаа. Ямайк, Гайти, Колумб, Гайана зэрэг орнууд Баруун Африкийн Либери, Гвиней, Сьерра-Леоне улсаас ирсэн зорчигчдыг эх орондоо хүлээж авахгүй байх хоригийг зарлажээ. Ямайкийн аялал жуулчлалын албаныхны мэдээлснээр аливаа зорчигч халдварын голомтод сүүлийн 28 хоногт зорчсон эсвэл дамжин өнгөрсөн бол хоригт хамрагдах гэнэ. Түүнчлэн Гайана улсын зүгээс Нигери улсаас ирсэн аялагчид эбола вирусын халдвараар өвдөөгүй гэсэн эмнэлгийн магадлагаа авчирахыг шаардаж байгаа аж. Харин Колумбын албаныхан хоригт Сенегал, Нигери улсуудыг ч хамруулсан байна. Гайти улсын Ерөнхий сайдын мэдээлснээр Баруун Африкийн орнуудаас НҮБ-ын энхийг сахиулагчдыг ээлж солигдохыг зогсоосон гэнэ.

 

Эбола вирусын халдварын тархалт нь аялал жуулчлалаас төсвийн орлогынхоо тодорхой хэсгийг бүрдүүлдэг орнуудад ихээхэн хохирол, хүндрэл учруулж буй юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж