“Bee Gees” хүндэтгэлийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

“Bee Gees” хүндэтгэлийн тоглолт болно

“Bee Gees” хамтлагийн “Tribute” хүндэтгэлийн тоглолт аравдугаар сарын 19-нд Соёлын төв өргөөнд 19.00 цагт болох нь ээ. "Sweetymotion" хамтлаг, Төгөлдөр хуурч Б.Чинбат, "Шар айраг" хамтлаг, гитарчин Т.Мөнх-Оргил нар хамтран тус тоглолтоо Bee Gees хамтлагийн фэнүүдэд хүргэх юм байна.

Сонирхуулахад хамгийн анх удаа "Pay-per-view" тоглолт буюу тоглолт  тоглогдож байх мөчид  шууд "Univision"-ны  88 дугаар сувгаар төлбөрөө төлөн шууд үзэх боломжтой гэнэ шүү. Түүнчлэн тоглолт яг цагтаа 19:00 эхлэх бөгөөд билетийн үнэ партер 40 мянган төгрөг бол бельтажны суудлууд  20 мянган төгрөгөөр зөвхөн "Соёлын төв өргөө"-ний билетийн кассаар худалдаалах ажээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж