Пуужин байрлуулах зөвшөөрлийг оросуудаас хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Пуужин байрлуулах зөвшөөрлийг оросуудаас хүсэв

Фото: ISRA.com/AP

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Европт пуужингийн довтолгоог эсэргүүцэх АНУ-ын системийг байрлуулах боломжийн талаарх санаагаа  оросууд өөрчилнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Дайсны пуужинг угтан сөнөөх систем Европт байрлаж байх нь Орост ч ашигтай гэж Клинтон үзэж байна.
Уг цогцолбор нь цэвэр хамгаалалтын зориулалттай бөгөөд Орос ба түүний сонирхолд ямар ч аюулгүй гэж Клинтон онцлов. Пуужингийн довтолгоог эсэргүүцэх АНУ-ын системийн гол үүрэг нь Ираны пуужингийн аюулыг зайлуулахад оршино.
Украинд айлчлаад Польшид очсоныхоо дараа энэ тухай Хиллари Клинтон мэдэгдсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж