“Хүрэлтогоот-2014” эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

“Хүрэлтогоот-2014” эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ

“Хүрэлтогоот–2014” залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг Монголын залуу эрдэмтдийн холбооноос санаачлан жил бүр уламжлал болгон Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран зохион байгуулж ирсэн. Уг хурал өнөөдөр эхэлж байна.

Эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн зорилго нь салбарын залуу эрдэмтэн судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулах боломж олгох улмаар дэмжлэг хүртэх, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулан, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, түүнчлэн шинжлэх ухааныг төр, хувийн хэвшил болон олон нийтэд сурталчилан таниулахад оршдог. 

Монголын залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот-2014” эрдэм шинжилгээний бага хурал дараах сэдвийн хүрээнд үргэлжлэх юм байна.

2014 оны 10 сарын 17-нд  Нийгэм-Хүмүүнлэг

2014 оны 10 сарын 18-нд Геологи газар зүй

2014 оны 10 сарын 24-нд Байгалийн ухаан

2014 оны 10 сарын 25-нд Техник технологи

2014 оны 10 сарын 31-нд Биологи, хөдөө аж ахуй

2014 оны 11 сарын 1-нд Анагаах ухаан сэдвийн дор үргэлжилнэ.

Жил бүр 500 гаруй судлаач, эрдэм шинжилгээний ажилтан хуран чуулдаг энэхүү залуу эрдэмтэн судлаачдын  эрдэм шинжилгээний  бага хуралд шинжлэх ухааны салбарт эрдэм оюунаа зориулж буй олон ахмад эрдэмтэн, багш нар болон бодлого тодорхойлогч холбогдох яамдуудын төлөөллүүд уригдан оролцдогоороо онцлог юм.

Хүрэлтогоот хуралд нийт 500 гаруй бүтээл ирүүлснээс салбар холбоо тус бүрээс эхний шатанд шалгарсан нийт 100 гаруй илтгэлийг хэлэлцүүлж шилдэг 12 залуу судлаач тус бүрт Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн судалгааны грантыг хурлын шүүгчдийн шийдвэрийг үндэслэн олгодог. Залуу судлаачид салбарын сайдын нэрэмжит судалгааны грантыг цаашид судалгаагаа хөгжүүлэх, онол, туршилт, үйлдвэрлэлийн үр дүнгээ бататгах, өөрийн судалгааны чиглэлээр олон улсын хурал, семинарт оролцон туршлага судлах зэрэгт зориулан ашигладаг юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж