Биеэ үнэлэгчдэд нөхөн олговор өгнө

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Биеэ үнэлэгчдэд нөхөн олговор өгнө

 

Австрийн Зальцбургт  ажилладаг биеэ үнэлэгч нар Засгийн газраас гэнэтийн нөхөн олговор авахаар болов. Бие үнэлэгч нарыг байнгын эмнэлгийн үзлэгт оруулахдаа хууль бусаар мөнгө хурааж байсныг буруу гэж үзжээ. Биеэ үнэлэгч бүр нь 2000 ам.долларын нөхвөр авна.

 

The Guardian сонин мэдээлснээр, Зальцбург хотын  захиргаа 2010 оноос эхлэн “сексийн аж үйлдвэрийн ажилтан”  бүрээс долоо хоногийн эмнэлгийн үзлэгийн 35  еврог хурааж иржээ.  Энэ  журмыг  тухайн үеийн анагаахын асуудал хариуцсан Социал демократ орон нутгийн засгийн газрын  зөвлөх Эрика Шарер гаргасан байсныг  хууль бус гэж үзсэн байна. Гомдлыг Зальцбургийн “Вавилон” гэдэг шөнийн клубын эзэн Рихард Швайгер гаргасан юм.  Тэр эхлээд биеэ үнэлэгч нарын эмнэлгийн үзлэгийг болиулахаар оролдоод бүтээгүй учир хууль бусаар мөнгө хурааж байсантай тэмцэв. Тэрээр 250 мянган ам.долларын хэмжээний нөхвөр шаардсан ч тус бүсийн биеэ үнэлэгчдийн тооноос шалтгаалан мөнгөний хэмжээ өссөн байлаа. Одоо Зальцбургт ажиллаж байгаа 600 биеэ үнэлэгч тус бүр 2100 ам.долларын нөхвөр авах болж байна.

 

Австрид биеэ үнэлэхийг хуулиар зөвшөөрсөн ч хатуу журамтай. Саяхан Вена хотын захиргаа  тэдэнд зориулан хийх тусгай  байр гаргах талаар хэлэлцэж эхэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж