М.Батчимэг: Фракцын улс төр Үндсэн хуулиас эхтэй | News.MN

М.Батчимэг: Фракцын улс төр Үндсэн хуулиас эхтэй

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

М.Батчимэг: Фракцын улс төр Үндсэн хуулиас эхтэй

УИХ-ын гишүүн М.Батчимэг Улаанбаатарын эдийн засгийн клубээс уламжлал болгон зохион байгуулдаг уулзалт ярилцлагад урилгаар оролцож, “Засаглал ба хөгжил” сэдвээр илтгэл тавилаа. Байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлдэг атлаа иргэд нь ядуу, эдийн засгийн хөгжил дорой Африкийн орнууд, бараг ямар ч баялаггүй атлаа дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын ялгаа чухам юунд байна вэ гэдгийг  тэрээр илтгэлдээ хөндөж, төрийн эдийн засаг дахь оролцоо ямар хэмжээнд байх нь хамгийн чухал бус, харин ямар төр, ямар засаглал вэ гэдэг нь асуудлын гол зангилаа болохыг олон орны жишээн дээр харьцуулж тайлбарласан юм.

Тэрээр өрнөдийн аж үйлдвэржсэн орнуудыг богино хугацаанд гүйцэж хөгжсөн Зүүн Азийн орнууд, тухайлбал Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Хятадын жишээг иш татаж эдгээр орнуудын хөгжилд улс төрийн тогтолцооноос үл хамааран улс төрийн тогтвортой байдал, хүчтэй гүйцэтгэх засаглал, бодлогын залгамж чанар чухал үүрэг гүйцэтгэснийг онцолсон.  Монгол Улсад 1990 оноос хойш 24 жилийн хугацаанд Засгийн газар 14 удаа солигдсон бөгөөд Ерөнхий сайд нарын олонх нь нэг жил гаруйн хугацаанд алба хашсан байна. Гэтэл хамгийн сонгодог парламентын засаглалтай Англид өнгөрсөн хорин жилд гурван Ерөнхий сайд, Германд сүүлийн 32 жилд гурван Ерөнхий сайд солигджээ гэдгийг дурдаад хурдтай хөгжсөн улс орнуудад хөгжлийн зүтгүүр болж ирсэн гүйцэтгэх эрх мэдэл нь нэг дор төвлөрсөн байдаг бол Монгол Улсад гүйцэтгэх эрх мэдэл УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид хуваагдсан байдаг нь хариуцлагын тогтолцоог байхгүй болгож байгаа хамгийн гол шалтгаан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Үндсэн хуулиар танхимын сайд нарыг Ерөнхий сайд биш, УИХ шийдэж томилдог нь гишүүд хэд хэдээрээ нийлж дундаасаа сайд санал болгож Ерөнхий сайдад тулгах үндсэн шалтгаан болдог гэдгийг хэлээд  намууд дүрмээрээ фракцаа тарааж хориглолоо ч Үндсэн хуулийн энэ зохицуулалт хэвээр байгаа цагт гишүүд бүлэг бүлгээрээ нийлж Засгийн газрын хувь заяаг шийддэг, улс төрийг тогтворгүй болгодог байдал арилахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Илтгэлийнхээ төгсгөлд УИХ-ын гишүүн  М.Батчимэг улс орноо хөгжүүлье гэвэл засаглалаа сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байгааг онцлоод, үүний тулд юуны өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж парламентын сонгодог засаглалыг төлөвшүүлэх, төрийн албаны шинэчлэлийг цаг алдалгүй хийх, улмаар улс төрийн намуудыг бодлогын байгууллага болгон бэхжүүлэх шаардлагатай гэсэн юм. Энэ бүхнийг ажил хэрэг болгоход хариуцлагатай улс төрийн зөвшилцөл, нийгмийн оролцоо, шахалт шаардлага чухал гэдгийг мөн онцоллоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2014-10-17 127.0.0.1

Ta daraagiin eronhiilogch shvv,tand amjilt khvsie.demjij bna.

Avatar

njkl,n;k" 2014-10-17 103.229.123.200

medrel muutai avgai jinhene luivarchin hentei yvaldaj barag buh kompiand huvtsaatai bolsoniig zarim n medne dee

Avatar

Зочин 2014-10-17 202.21.106.126

Батчимэг гишүүнээ, Таны хэлсэн дүгнэлт, санаа оноо маш зөв санагдлаа. Хүмүүс юу гэж хэлж байсан бүү тоо, бүү шантар гэж таньд хэлмээр байна. Хамгийн гол нь өөрийнхөө үзэл баримтлалаар явах ийм зөв сэтгэхүйтэй манлайлагчид олноор гарч ирвэл энэ ажил, энэ хүсэл мөрөөдөл юу байх вэ. Бид тэгвэл Үндсэн хуулиа л өөрчилнө гэсэн үг үү. Яаж, хэзээ өөрчлөх вэ гишүүнээ. Өөрчлөгдсөнөөр бас хугацаа хэрэгтэй байна, хамгийн гол нь дараа дараагийн багууд ийн бодож, санаж явдаг хүмүүс гарч ирэх хэрэгтэй байна. Ингэхийн тулд шат дараалсан аргууд л хэрэгтэй байна гэж би бодох юм.

Avatar

M. BATCHIMEG TAND 2014-10-17 180.149.78.26

PARLAMENTIN SONGODOG ZASAGLAL GEDGEE YAG MONGOLDOO YAJ BUULGAJ , OILGOJ , TUSUUULJ BAIGAAGAA KHEZEE GARGAKH VE? ESVEL ODOOKHONDOO NUUTS UU? ER NI BOL YAG IIM L DUGNELTUUDIIG ULAM BAYAJUULAAD TSAASHDIN ZASAGLALAA ALI BOLOKH ZUV GARGAKHIG L BUGD KHIICHEEJ TOLGOIGOO ZUVKHUN MONGOLINKHOO L TULUU AJILLUULMAAR BAINA. IIM CHUKHAL ASUUDLIG NAMCHIRKHALGUI TER TUSMAA FRAKTSI GESEN BALIAR YUM AA BUR MARTAJ JIMKHENE " MARGALDMAAR" BAINA DAA!!!! M.BATCHIMEG TANTAI KHOLBOGDOJ SANAL BODLOO KHUVAALTSAJ BOLOKH BOLOV UU?

Avatar

Зочин 2014-10-17 127.0.0.1

Gaigui bolovsroltoi huuhen yum baina gesen bas het danhaisan turtei baih uzliig surtichlaad avchahvaa gej

Avatar

Зочин 2014-10-17 27.123.214.115

Бидний тогтолцоо Нэг л бишээ. 20 жилд 14 Ерөнхий сайдтай байлаа. Юу бүтээв. Өнөөдөр бидний амьдрал ямар шүү болчоод байна даа. Батчимэг гишүүний дүгнэлт зөв. Өөр зөв гарц харагдахгүй байна.

Avatar

зочин 2014-10-17 202.21.106.147

улс төрийн нам дотрох бөөёнүүд халхавчин дотор нуугдаж -ард түмэн сугалаад сонгосон юм шиг яридагаа болимоор юм.Ямарч сахилга,дэг,ёс зүйгүй бүдүүлэг аашилдаг шарвагчидыг дараагийн удаа сайн шүүлгэх хэрэгтэй болж байна.орсон хойноо ингэж төрд зүтгэхийн оронд алдаа харж,ам худалдаг болж байна л гэж үзэж бна. Байгаа хугацаандаа бүрэн эрхээ эдлэж сурга.тэгээд хариуцлага тооц.МАН-цалин тэтгэврийг нэмэх боломж гарахыг хараад шээс нь гоожих гээд ,нөгөө худлаа амалснаа санаад байх шиг байна.Хэзээнээс эв нэгдэлд дургүй,дотороос нь хагалсаар ирсэнийг ямар мэдэхгүй биш дээ??

Avatar

Nergui 2014-10-17 103.9.91.146

Zuv zuil yariad bh shig bh yum. Deer dorgui anhaarah heregtei asuudal bna.

Avatar

Зочин 2014-10-17 202.179.10.26

Үнэн үг шар тос. Үндсэн хуулиа өөрчлөхгүйгээр засаг хэн ч байсан бүтэлтэй юм болохгүй ээ 76 сонгодог эрдэмтэд ээ.

Avatar

teneg 2014-10-17 202.131.247.12

manaid 79 erenxiisaid deer ni bas erenxiilegch gej um bolgonluu uschin xen baigaatsag xezee ch uls teriin togtvortoi baidal uusexgui altanxyagyn orond bas neg manguu luivarchin gana dordox uu gexeesdeerdexgui neg iimerxuu l bnadaa batchimeg guya xudlaa nerenxiilegchee magtan duulaxaas tsaashgui amitan

Avatar

Зочин 2014-10-17 202.126.91.159

Батчимэг нөгөөх л мэргэн түргэн төр бий болгож түүндээ нуль ухаан болсон хүмүүсийг олж ажиллуулвал үндэсний аюулгүй байдал хангагдаж эдийн засаг хөгжинэ гэсэн утоп үзэлээ ярьсаар л явна уу. Мэргэн төр байгуулах гэж мунгинаснаас зүгээр л иргэддээ эрх чөлөөг нь олго төрийн оролцоогоо багасга бас дахин багасга. Нийгэм эдийн засагийн бүх амьдралд оролцож босох суухыг нь хүртэл заадаг оролцдог хянадаг цагддаг төр бий болгоод тэрийгээ аймар ухаантай хүмүүсээр дүүргэж ажиллуулна гэвэл түүн шиг худал мухар зам байхгүй. Зүгээр л наад төрөө багасга жижигрүүл нийтийн алба болго. Худлаа ярихаа боль.Чамаас өөрөөр сэтгэдэг залуучууд бий. Нэг л их төрийг шүтсэн хүүхэн. Ярьдаг юм нь мундаг төрийг байгуулж түүнийг хүчирхэг болгох тухай. Больж үз.Нийгэмд "Spontaneous Order" гэж маш чухал хүчин зүйл бий. Күнзийн соёлтой оронууд бидний үлгэр дууриал авах оронууд биш. Асуудлаа бас "application"-aa сайн ойлгоогүй гэдэг чинь харагдаад байна…

Avatar

Иргэн 2014-10-17 124.158.109.78

Батчимэгээ чи бас долдойнуудын нэг болжээ. Тэмээ гэхээр ямаа ярьдаг еронхий сайдтай, дийлдэхээ больсон ЗГ-аа хамгаалж цаг авах аргыг тайлбарлаад оорсдийнхоо хумуусийн увайгуй уйл ажиллагааг ундсэн хууль руу тулхэж амиа аргаах санаархлаа зогсоо! Батчимгээ чи гайгуй гаргалгаатай гишууншдээ! Оорийнхоороо л байлдаа! Болж бутэхгуй байгаа юм болгон эрх баригчдын увайгуй уйл ажиллагаатай холбоотой тул оор юм битгий яриа?! Хумуусийн толгойг угаах гэж ***** оролд.

Avatar

Иргэн 2014-10-17 124.158.109.78

Батчимэгээ чи бас долдойнуудын нэг болжээ. Тэмээ гэхээр ямаа ярьдаг еронхий сайдтай, дийлдэхээ больсон ЗГ-аа хамгаалж цаг авах аргыг тайлбарлаад оорсдийнхоо хумуусийн увайгуй уйл ажиллагааг ундсэн хууль руу тулхэж амиа аргаах санаархлаа зогсоо! Батчимгээ чи гайгуй гаргалгаатай гишууншдээ! Оорийнхоороо л байлдаа! Болж бутэхгуй байгаа юм болгон эрх баригчдын увайгуй уйл ажиллагаатай холбоотой тул оор юм битгий яриа?! Хумуусийн толгойг угаах гэж ***** оролд.

Avatar

Smart woman shyy 2014-10-17 127.0.0.1

парламентын сонгодог засаглалыг төлөвшүүлэх, төрийн албаны шинэчлэлийг цаг алдалгүй хийх, zuitei

Avatar

Зочин 2014-10-17 202.70.45.230

20 жил болоод ч төлөвшихгүй л байна уу, яасан их цаг авдаг юм бэ дэ. Төрийн алба харин амйаар шинэчлэгдчихсэн байналэшд. Дандаа мэдлэг чадваргүй хүмүүс, дор хаяж 90% нь.

Avatar

Зочин 2014-10-17 202.70.45.230

60 чавганц дотроо л байхдаа, бурхангүй газар бумба галзуурна гэж сонссон уу тэрний л үлгэр шүү дэ.

Avatar

Зочин 2014-10-17 103.9.91.146

Доорх нөхөр уншиж ойлгочихоод эсэргүүцээч. Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гээгүй, харин ч сонгодог, бүрэн парламентын засаглалтай орон болъё, бусад орны жишгээр УИХ биш, Ерөнхий сайд нь сайд нараа томилдог, бүх хариуцлагаа хүлээдэг болъё гэсэн байна. Зөв ш дээ. Монгол 76 Ерөнхий сайдтай юм шиг байдаг болохоор л ийм тогтворгүй байгаа биз дээ

Avatar

Зочин 2014-10-17 103.9.91.98

За больё оо. Ерөнхийлөгчийн засаглал тогтоох гэж байгаа юм байна. Үндсэн хуульд Ерөнхий сайд хууль биелүүлэх ажлыг дангаараа хариуцна гэж байдаг. Харин энэ хуулийн заалтаа хэрэгжүүлэх аргаа олж чадаагүй, хууль хэрэглэж мэдддэггүй, дандаа буруу явуулсан, эрх ашгаа бодож хуулиудад өөрчлөлт оруулсангаа эхлээд засаач.

Avatar

Зочин 2014-10-17 103.9.91.146

Уншиж ойлгочихоод эсэргүүцээч. Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гээгүй, харин ч сонгодог, бүрэн парламентын засаглалтай орон болъё, бусад орны жишгээр УИХ биш, Ерөнхий сайд нь сайд нараа томилдог, бүх хариуцлагаа хүлээдэг болъё гэсэн байна. Зөв ш дээ. Монгол 76 Ерөнхий сайдтай юм шиг байдаг болохоор л ийм тогтворгүй байгаа биз дээ

Avatar

юмбо 2014-10-17 202.126.91.201

зөв дүгнэжээ дэмжиж бн

Avatar

pureb 2014-10-17 124.158.111.79

үнэхээр үнэн, энэ ултөрийн систем улс орныг хөгжүүлэхгүй чөдөр болж байнаа цаашидаа улс орон юу болноо

Avatar

Zuv 2014-10-17 127.0.0.1

Sanal neg bna. Unuugiin manai uls turiin system neg l bish. Hugjild chudur bolj bna gedeg unen.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж