Х.Цагаанбаатар, С.Ням-Очир нар шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар, С.Ням-Очир нар шөвгийн наймд шалгарлаа

Узбекстаны нийслэл Ташкент хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 73 кг-д олимпийн хүрэл, дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимпийн хүрэл медальт Гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа нар барилдаж байна.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д 22 бөх барилдаж байгаагаас Х.Цагаанбаатар, С.Ням-Очир нар эхний тойрогт хийлсэн. Х.Цагаанбаатар Италийн Парлати, С.Ням-Очир Туркийн Хасан Ванлиоглутай эхний барилдаанаа хийж, ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Х.Цагаанбаатар Узбекстаны Бобоев, С.Ням-Очир Францын Дупраттай хэсгийн аваргын төлөө барилдах юм.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д 26 бөх барилдаж байна. ОУХМ Ц.Мөнхзаяа Узбекстаны Курвонова, АНУ-ын Ханнах Мартин нарыг ялж, шөвгийн наймд шалгарлаа. Тэрээр хэсгийн аваргын төлөө Германы Траждостой барилдаж, ялагдсанаар дагах барилдаан хийхээр болсон юм. Ц.Мөнхзаяа Германы бөхийг ялснаар хүрэл медалийн төлөө Испаний Исабел Пучетэй барилдах шалгарлаа.

Эрэгтэйчүүдийн 73 кг жингийн барилдаан энэ цагт болж байна.

Барилдааныг http://134.213.29.25-с шууд үзнэ үү.  www.ippon.org

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж