Гадаад улсад суугаа монгол иргэд төр засагтаа хүсэлт гаргалаа | News.MN

Гадаад улсад суугаа монгол иргэд төр засагтаа хүсэлт гаргалаа

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Гадаад улсад суугаа монгол иргэд төр засагтаа хүсэлт гаргалаа

 Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх Ц.Буянцогтоо нар өнөөдөр /2014.10.17/ албан уулзалт хийв.

Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын даргын Эдийн засгийн зөвлөх Д.Лхагвасүрэн, ”Нэгдсэн монгол” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Мөнхбаяр,”Чингисийн монголын залуучуудын холбоо”-ны тэргүүн Н.Энхболд нар байлцлаа. Уулзалтын эхэнд ”Нэгдсэн монгол” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Мөнхбаяр Улсын Их Хурлын даргын зөвлөх Ц.Буянцогтоог цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэхийн зэрэгцээ гадаад улсад сурч, хөдөлмөрлөж буй монгол иргэдийн төр засагтаа гаргасан хүсэлтийн талаар танилцуулж, тэд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараар дамжуулан уламжилж байгааг онцлов.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Улсын Их Хурлын даргын зөвлөх Ц.Буянцогтоод гадаад улсад суугаа монгол иргэдийн саналыг гардуулан өглөө. Мөн тэрээр  гадаад улсад суугаа монгол иргэддээ талархаж байгаагаа илэрхийлж, тэдний зүгээс дэвшүүлсэн энэхүү саналыг төр засагтаа уламжилж буйдаа баяртай байна гэв.


Улсын Их Хурлын даргын зөвлөх Ц.Буянцогтоо талархал илэрхийлээд Улсын Их Хурлын даргад цаг алдалгүй танилцуулахаа мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт хандан АНУ, Япон, Өмнөд Солонгос, Франц, Швейцарь, Дани, Англи зэрэг улсад суугаа монгол иргэдийн төлөөлөл болсон 2400 гаруй иргэн “Газрын тухай”, “Ашигт малтмалын тухай”, “Газрын тосны тухай” зэрэг олон чухал хуулиудын  талаар саналаа хүргүүллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж