Гималайн эрэл үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Гималайн эрэл үргэлжилж байна

 

Гималайд авиралт хийхээр Балбаар дамжин гарсан олон зуун уулчид цасан шуурга, нурангид өртжээ. Аврагчид өчигдөр /Х.16/ есөн хүний цогцосыг олсноор амь үрэгдсэн уулчны тоо 28 болсон байна. Гималайд амь үрэгдсэн уулчдын дунд Балба, Израиль, Канад, Энэтхэг, Словак, Польшийн иргэн байжээ. Цасан шуурганы дараа 220 уулчинг эсэн мэнд аврагч чадсан ч өөр олон хүн сураггүй хэвээр байна.  Сураггүй болсон уулчдыг эрж хайх, аврах ажилд цэргийн болон энхийн зориулалттай нисдэг тэргүүдийг ашиглаж байгаа аж. Аврах ажиллагаа өнөөдөр /Х.17/ ч үргэлжилж байгаа юм.

 

Гималайд аравдугаар сар авиралт хийхээр олон зуун уулчин зорьдог аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж