Төлөвлөөгүй худалдан авалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Төлөвлөөгүй худалдан авалт хийжээ

Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаанаар өчигдөр нийт 21 асуудлыг хэлэлцсэн бөгөөд үүнд төрийн өмчит зарим компаниудын удирдлагад ажлын хариуцлага тооцсон байна. Ажлын хариуцлага алдсан гэгдэж буй “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Талын зам” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Харгуй” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж төлөвлөгөөнд тусгагдаагүй худалдан авалт хийсэн, батлагдсан төлөвлөгөөг хэтрүүлсэн, мөн санхүү нягтлан бодох бүртгэлийн журмыг зөрчсөн зэрэг  нийтлэг дутагдалтай байжээ.

Тиймээс дээрх компанийн удирдлагуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахыг Төрийн өмчийн хорооны зүгээс тухайн компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгосон аж. Түүнчлэн энэ үеэр ажлаа бүхий л түвшинд сайжруулах хугацаатай үүрэг даалгаврыг хорооны гишүүд өгчээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж