Иран хүчирхэг радарыг Сирид өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Иран хүчирхэг радарыг Сирид өгчээ

Фото: ISRA.com/AP

Иран энэ жил Сирид хүчирхэг радар өгсөн гэж «Wall Street Journal» сонин бичсэнийг  Пентагон баталж байна.Сирийн байгууламжид гэнэтийн довтолгоон хийхэд нь Израилийн нисэх хүчинд хүндрэл учруулахаар орчин үеийн радарын станцыг Тегеран Дамаскт дамжуулан өгсөн тухай сонин долдугаар сарын 1-ний дугаартаа өгүүлсэн байлаа.
Сири, Ираны цэргийн талын хамтын ажиллагаа идэвхжиж байгаад нь АНУ  түгшиж байна гэж Пентагоны эх сурвалж мэдэгдсэн байв. Гэхдээ тэр түгшүүр нь Сири улс “Хизбалла” террорист хөдөлгөөнтэй нягт холбоотой байгаагаас үүдэлтэй. Цэргийн шинэ технологи «Хизбалла»-гийн мэдэлд гарч ирэх нь аюултай гэж Төрийн департаментын төлөөлөгч Филипп Краули ярьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж