Та завгүй байна уу? Тийм ээ, би л ганцаараа завгүй гэж боддог байлаа.
Таны амьдралд энэ цаг мөчид юу ч тохиолдсон бай надад болон таньд нэг л асуудал нийтлэг байгаа байх. Бид өөрсдийгөө болон ахуй амьдралаа сайжруулахыг хүсдэг. Гэхдээ бидний буруу гэж хэлэх гээгүй шүү. Хүн гэдэг амьтан тасралтгүй өсч хөгжих, сайжрах хүсэл тэмүүлэлтэй төрдөг. Бусад хүмүүс ч бас надтай адилхан бодолтой байгаа гэдэгт найдаж байна. Ихэнх хүмүүс өглөө бүр босоод амьдрал нэгэн хэвийн байна гэж боддог.
Хэрэв ялалт, амжилтыг 1-10 хүртэл оноогоор дүгнэдэг байсан бол хүн бүр л амьдралынхаа бүх л хэсгийг 10 оноонд хүргэхийг хүсэх байх.
Зөвлөмж : Хэрэв та амьдралаа 10 онооны түвшинд хүргэхийг хүсч байгаа бол хамгийн түрүүнд өдөр бүр өөрийгөө тэр түвшний амжилтыг бий болгож, хамгаалах чадвартай хүн болгох хэрэгтэй.
Гэхдээ хэнд үүнийг гүйцэлдүүлэх цаг хугацаа байгаа гэж? Азаар үүнийг хэрэгжүүлэхийн тулд өдөрт 6 минут зарцуулах нэг арга бий.
Тэгвэл хувь хүний хувьд хөгжүүлэх дараах хамгийн үр дүнтэй 6 аргыг танилцуулж байна. Зарим хүмүүс энэ аргыг хэрэгжүүлэхэд хэдэн цаг ч зарцуулж болох юм. Гэхдээ эдгээр арга тус бүрт нэг минут, нийтдээ 6 минут л зарцуулах бөгөөд гайхалтай үр дүнг та харж чадна.
Өглөө бүр 6 минутыг өөртөө зарцуулаарай:
Минут 1: S(Silence) буюу дуугүй байх.
Өглөө бүр сэрүүлэгнийхээ дууг унтрааж, ажил руугаа яаран сандран стресстэхийн оронд өглөөний эхний 1 минутыг чимээгүй сууж зарцуулаарай. Чимээгүй, тайван сууж гүнзгий амьсгал. Бясалгал ч хийж болно. Өөртөө төвлөрч, тухайн өдрийг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх талаар бодох оюун санааны оновчтой төлөвийг бүтээ. Эсвэл тухайн цаг мөчдөө талархал илэрхийлж, залбирсан ч болно. Чимээгүй сууснаар та оюун санаагаа амрааж тайвшруулах бөгөөд стрессээс ангижирна. Мөн та тодорхой байдал, зорилго, чиглэлээ олох гүнзгий мэдрэмжийг хөгжүүлж чадна.
Минут 2: A (Affirmations) буюу Бататгах.
Таны хязгааргүй потенциаль, хамгийн чухал зорилгууд, тэдгээр зорилгуудад хүрэхийн тулд хийх шаардлагатай алхмуудаа өөртөө сануулах үүднээс бичгээр бичээд уншаарай. Ингэж уншиж байснаар таныг үнэхээр идэвхижүүлж, урамшуулна. Хийх шаардлагатай алхмуудаа хянах нь таны амьдралыг дараагийн түвшинд хүргэхийн тулд тухайн өдөр хийх шаардлагатай зүйл дээрээ төвлөрөхөд тусалж, эрч хүчтэй болгодог.
Минут 3. V (Visualization) буюу төсөөлөл.
Нүдээ аниад та зорилгодоо хүрэх үед ямаршуухан байх вэ, ямар мэдрэмж төрөх вэ гэдгээ төсөөл. Алсын хараагаа бодитоор төсөөлснөөр түүнийг гүйцэлдүүлэх боломжтой гэдэгт итгэх таны итгэл үнэмшил, түүнийг бодитоор хэрэгжүүлэх хүсэл тэмүүллийг бадраадаг.
Минут 4. E (Exercise) буюу дасгал.
Босоод 60 секундэнд биеэ хөдөлгө. Энэ хугацаанд таны тархинд очих цус болон хүчилтөрөгчийн урсгал нэмэгдэнэ. Та дасгал хөдөлгөөн хийхдээ үсрэх, суниах, гэдэсний таталт хийх гэх мэт хийхэд хялбар дасгалуудыг хийж болно. Энэхүү дасгалын зорилго нь зүрхний үйл ажиллагааг сайжруулах, эрч хүчийг нэмэгдүүлэх, сэргэлэн цовоо, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг сайжруулах явдал юм.
Минут 5. R (Reading) буюу унших.
Хамгийн сүүлд уншиж байгаа өөрийгөө хөгжүүлэх тухай номоо аваад нэг, хоёр хуудас унш. Уншсан зүйлээсээ ямар нэг шинэ санаа, ажил дээрх харилцаа холбооны үр дүнг сайжруулах, тухайн өдрөө хэрэгжүүлж болох ямар нэг зүйлийг суралц. Илүү сайн бодож тунгаах, сайхан мэдрэмж авч, сайн сайхан амьдрах ямар нэг шинэ зүйлийг олж нээ.
Минут 6. S (Scribing) буюу цэгцлэх.
Тэмдэглэлийн дэвтрээ аваад талархаж байгаа, бахархаж байгааболон тухайн өдрөө хийхээр амласан1-3 чухал ажлуудаа нэг минутанд бичиж тэмдэглэ. Ингэснээр та үйлдэл хийх чиглэлээ тодорхойлохоос гадна өөрийгөө идэвхижүүлж чадна.
Өнөөдрөөс эхэл.
Өглөөнийхөө эхний 6 минутыг өдөр бүр зарцуулах үед таньд ямар мэдрэмж төрөх вэ? Таны тухайн өдрийн чанар, амьдрал ахуй хэрхэн сайжрах вэ? Бид бүгдээрээ хүссэн амьдралаа бий болгох чадвартай хүн болохын тулд 6 минутыг өөртөө зарцуулна гэдэг бол тийм ч боломжгүй зүйл биш.
Эх сурвалж: biznetwork.mn