Монгол, Хятадын харилцааг эмхэтгэлд тусгажээ

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Монгол, Хятадын харилцааг эмхэтгэлд тусгажээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ГХЯ-дын Архивын газруудын хамтын ажиллагааны анхдугаар зөвлөлдөх уулзалтыг 2010 онд Бээжин хотноо хийж, 2 талын архивын газруудын төлөөлөгчид харилцан айлчлах, хамтран ажиллах, архивын баримт бичиг солилцох талаар зөвлөлдөн, протоколд гарын үсэг зурж баталгаажуулснаар хамтын ажиллагааны эхлэл тавигдсан.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд асан Ян Жэчигийн 2011 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал архивын баримт бичгийн эмхэтгэл хамтран гаргах асуудлыг хэлэлцэж тохиролцсон.

Хоёр орны хамтын ажиллагааны төлөвлөгөө, архив хоорондын зөвлөлдөх уулзалтын протоколд заасны дагуу Монгол Улсын ГХЯ-ны урилгаар БНХАУ-ын ГХЯ-ны Архивын газрын дэд дарга Ли Син тэргүүтэй төлөөлөгчид 2013 онд Улаанбаатар хотод, 2014 оны 6 дугаар сард Бээжин хотноо Эмхэтгэл гаргах ажлын хэсэг,  ГХТА-ын төлөөлөгчид харилцан айлчилж, архивын 63 баримт, 58 ширхэг холбогдох зургийн жагсаалтыг гаргаж эмхэтгэлд оруулахаар ажлын хэсгийнхэн харилцан тохиролцсон юм.

Эмхэтгэлийн монгол эхийг эрхлэн гаргахад Монгол Улсаас БНХАУ-ын Бээжинд суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Т.Батцэцэг, ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт судалгааны газрын зөвлөх, улс төрийн шинжлэх ухааны доктор, судалгааны профессор Г.Төмөрчулуун, Хөрш орнуудын газрын зөвлөх зөвлөх, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Я.Ганбаатар, Гадаад харилцааны төв архивын дарга Б.Сарантуяа, мөн архивын мэргэжилтэн Ө.Гаадармаа, Ж.Халиун нар оролцсон бөгөөд АДМОН ПРИНТ ХХК-нд хэвлэжээ.

Эмхэтгэлийн хятад эхийг Хятадын ГХЯ–ны Архивын газраас эрхлэн энэ онд багтаан гаргах юм.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж