Дэлхийн шилдэг шатарчдын тоонд бичигдэж эхэллээ | News.MN

Дэлхийн шилдэг шатарчдын тоонд бичигдэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдэг шатарчдын тоонд бичигдэж эхэллээ

Монголын шатарчид дэлхийн дэвжээнд амжилттай өрсөлдөж эх орныхоо нэр алдрыг цуурайтуулж байгаа билээ. Нэн ялангуяа манай өсвөрын шатарчид дэлхийн шилдэг шатарчдын тоонд зүй ёсоор тооцогдох болов.

Шатрыг их гүрний оюун ухааны спорт гэдэг. ОХУ, БНХАУ, Энэтхэг, АНУ гээд олон зуун сая хүн амтай их гүрнүүд шатрын хоймрыг эзэгнэдэг. Тэгвэл 3 сая хүнтэй Монголын өсвөрын шатарчид дэлхийн дэвжээнд цахиур хагалах болсонд их гүрний шатарчид гайхан сонирхон ажиглах болжээ.

Тухайлбал, саяхан болсон өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс Д.Мөнхзул алтан медаль, Е.Төгстөмөр нар мөнгөн медал хүртлээ.

2014-онд Өсвөрын шатарчид тив, дэлхийд оюун ухаанаа уралдуулж 23-н медалийг авчээ. Тиймээс эдгээр амжилт гаргасан өсвөрийн шатарчдаа өнөөдөр МШХолбооноос хүлээн авч баяр хүргэн цаашдынх нь спортод амжилт хүслээ.

МШХолбооны ерөнхийлөгч Т.Занданшатар эрүүл мэндийн улмаас өөрийн биеэр хүрэлцэн ирж амжсангүй. Иймээс МШХолбооны ЕНБДарга Х.Эрдэнэдорж, МУГДасгалжуулагч ОУ Мастер П.Жигжидсүрэн, Гавьяат тамирчин, их мастер Б.Хатанбаатар, их мастер Д.Шаравдорж нар өсвөрийн тамирчдаа хүлээн авч баяр хүргэж бэлэг гардууллаа.

1. Өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс:

– Д.Мөнхзул (aлт)
– Е.Төгстөмөр (мөнгө)

2. Сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс:

– Г.Мөнхбаяр (алт)
– Ү. Агьбилэг (мөнгө)
– Ү.Үүрийнтуяа (хүрэл)

3. Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс:

– Б.Мөнгөнзул (алт)
– Б.Энхлэн (алт)
– Б.Амин-Эрдэнэ (хүрэл)

4.Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнээс:

– Д.Батсүрэн (алт)
– О.Баяржавхлан (алт)
– Б. Энхсаран (алт)
– Э.Сумъяабаяр (мөнгө)
– М.Сарантуяа (мөнгө)
– Б.Гарьдмагнай (мөнгө)
– Г.Учрал (мөнгө)
– Н.Батболд (мөнгө)
– Э.Одмаа (мөнгө)
– Н.Номин-Эрдэнэ (хүрэл)
– Л.Очирбат (хүрэл)

5. Олон Улсын хүүхдийн их наадмаас:

– Э. Сумъабаяр (aлт)
– Ц. Бат-Эрдэнэ (aлт)
– О.Тулгаа (xүрэл)
– М.Сарантуяа (хүрэл) тус тус хүртээд байна гэж Монголын шатрын холбооноос мэдээлэв.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2014-10-17 202.126.89.197

Ene xolboo ni odoo say Ix Master bolson Enxtuuliigaa shagnadaggui yum uu??? Xamgiin gol xunee martaad baahan xuuxduud shagnatsan baixiiin????

Avatar

МОНГОЛ 2014-10-17 202.179.20.142

ГҮЗЭЭ, ХӨХҮҮРЭЭ УНЖУУЛСАН ХЭДЭН 100-Н БӨХЧҮҮД ЭНЭ 2 НЯЛХ ХҮҮХДЭЭС ҮЛГЭР ДУУРИАЛАЛ АВААСАЙ. ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ МАНДУУЛААД ЯВЖ БАЙДАГ МАНАЙ ХЭД ЖАЛГА ДОВОО ХЭСЭЭД СУМЫН НААДМЫН ДААГА, ТӨЛГӨ ГОРЬДОЖ ЯВДАГ. ЧАДДАГ ЮМ БОЛ ИХ СПОРТОД ХҮЧЭЭ ҮЗЭЭЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж