Хуучны барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулна | News.MN

Хуучны барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулна

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Хуучны барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулна

1950-1960 оны барилгуудыг дэс дараатайгаар дахин төлөвлөлтөд хамруулах шаардлагатай гэж үзлээ

Нийслэлийн Засаг даргын “Үзлэг шалгалт зохион байгуулах тухай” А/632 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг нь 1950-60-аад онд баригдсан орон сууцны барилгуудын чанар, аюулгүй байдалд үзлэг шалгалт зохион байгууллаа. Шалгалтын хүрээнд эдгээр барилгуудын үндсэн эрсдлийг тогтоож, мэргэжлийн чиглэлийн дүгнэлт гарган, болзошгүй аюултай үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн болгоомжгүй байдлаас үүсэх эрсдэл, эмзэг байдлыг бууруулах цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт гарган  мэргэжил арга зүйн зааварчилгаа зөвлөгөө өгсөн байна. Шалгалтад нийт 76 барилга хамрагдсан бөгөөд дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Барилга байгууламж инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацаа дууссан. Барилгын дээврийн хөндийд хог, тоосонцор, шувууны сангас хуримтлагдсан, дээврийн хучилтанд реклам, сурталчилгааны самбарыг тооцоо судалгааг үндэслэхгүйгээр байрлуулсан, орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн нь чанар аюулгүй байдалд нөлөөлж газар хөдлөлтөнд тэсвэргүй болгосон байна. Мөн цахилгааны ачааллыг нэмэгдүүлсэн, аюулгүй байдал хангагдаагүй байгаа нь гамшгийн нөхцөл байдал үүссэн үед оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд эрсдэл учруулах нөхцалийг бүрдүүлсэн байна гэж үзжээ. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай 1950, 1960 онд баригдсан, ашиглалтын хугацаа дууссан, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгуудыг дахин төлөвлөлтөнд оруулан буулгаж, шинээр барилгажуулах ажлыг дэс дараатай гүйцэтгэх шаардлагатай гэж дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцуулан цаашид хийх ажлын төлөвлөгөөг гаргах үүргийг холбогдох газруудад  өглөө гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ГАЗАР АВНА . 2014-10-17 202.179.22.136

ГЭР ХОРООЛОЛ, ХУУЧИН БАРИЛГУУДЫГ ХАРААД БАТҮҮЛИЙН ШҮЛС НЬ САВИРААД БАЙНА. ГАЗАРАА АШИГТАЙГААР ӨГӨӨД СОЛИООД АВ БАТҮҮЛ ИХ БАЯН ХӨРӨНГӨ БОЛ ТҮҮНД ЮУ Ч БИШ . ТООЛЖ ӨГӨӨД Л АВДАГ ЭР ДЭЭ .

Avatar

Зочин 2014-10-17 182.160.1.58

Газар нь ашигтай харагдаад байгаа юм. Түүнээс биш бүгд нурахдаа тулчихаагүй байна.

Avatar

Зочин 2014-10-17 127.0.0.1

энэ үзүүлээд байгаа цахилгааны монтажийг солиход юу байхав дээ. Тулгуур хануудад лаб шинжилгээ хийгээд л болоо биз дээ. хатуу тонтоосон хугацаа гэж байдаггүй шүү дээ.

Avatar

Барилгад ашиглалтын хугацаа гэж байдаг юмуу 2014-10-17 127.0.0.1

Барууны орнуудаар яюж байхад 300, 400 жил болсон барилгууд байх юм. Түүхийн дурсгал болсон. Манайхан 50,60 жил болгоод актлах юм. Энэ системд нэг гажиг байна даа. Хуучин Оросын системд л ашиглалтын хугацаа гэж байсан байх. Баруунд байгаа байдалд нь судалгаа, тест, засвар хийгээд явахаас бус ашиглалт дуусах гэдэг ойлголт байхгүй шүү дээ. ТҮҮХГҮЙ ХОТ БОЛЖ ХУВИРАХ НЬ ДЭЭ.

Avatar

Мгл 2014-10-17 150.129.141.234

40,50,120 мянгатын барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулахад барилгын компаниудад ,хотын үзэмжинд ашигтай.Бэлэн дэд бүтэцтэй,хотын төв,сургууль соёлдоо ойр учир борлуулалтанд ашигтай.гэхдээ 9-с дээш давхар барихад зам харгуй,зогсоол,хөдөлгөөнд тохиромгүй байх

Avatar

zar 2014-10-17 112.72.13.208

buren tsutgamal 2 uruu bair 66 say. 95961533

Avatar

өөө 2014-10-17 112.72.13.99

бүрэн цутгамал байрыг хөөс, тоосгоор дулаалаагүй бол хүйтэн, хайрдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж