Турк Аюулгүйн зөвлөлд багтаж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Турк Аюулгүйн зөвлөлд багтаж чадсангүй

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орны тоонд Турк улс багтаж чадсангүй. НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанаар өчигдөр /Х.16/ байнгын биш таван шинэ гишүүнийг сонгосон байна. Аюулгүйн зөвлөл Венесуэль, Ангол, Малайз, Шинэ-Зеланд, Испани улсаар эгнээгээ сэлгэжээ. Шинэ гишүүд ирэх 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр жилийн хугацаатай Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр ажиллах юм. Тэд Аргентин, Австрали, Люксембург, Өмнөд Солонгос, Руанда нарын халааг авч, Чад, Чили, Йордан, Литва, Нигери улсын хамт Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүдийг бүрдүүлэх аж. Харин Турк улс Аюулгүйн зөвлөлд багтахын тулд “Исламын улс” бүлэглэлийн эсрэг олон улсын цэргийн эвсэлд нэгдэж, эх орондоо байрлах АНУ-ын цэргийн баазыг ашиглахыг зөвшөөрөх зэргээр их хүчин чармайлт гаргасан ч бүтэлгүйтлээ.

 

Аюулгүйн Зөвлөл нь хориг тавих эрхтэй байнгын тав, НҮБ-ын ассамблейн хуралдаанаар сонгогдох 10 гишүүдээс бүрэлддэг.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж