Нийслэлд хог хаягдлыг ангилан ялгаж эхэллээ | News.MN

Нийслэлд хог хаягдлыг ангилан ялгаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Нийслэлд хог хаягдлыг ангилан ялгаж эхэллээ

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд   хог боловсруулах хоёр үйлдвэр барихаар төлөвлөж байгаа. Энэ үйлдвэрийн нэг болох   БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “KOICA” –гийн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт барьсан Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн ажилтай Захирагчийн ажлын албаны ТХХУХ-ийн дарга, ажил хариуцсан мэргэжилтнүүд  танилцлаа. Солонгосчууд тус үйлдвэрийг барихдаа технологийн системийг гадна болон дотно холболтын хамт хийсэн юм. Тус үйлдвэр нь одоогоор өдөрт 8-10 машин, 80 тонн хогийг хүлээн авч нэг ээлжиндээ 17 ажилтан гялгар уут, цаас, хуванцар саваар нь ангилан ялгаж байна. Өдөрт ирсэн хогийн 40 тн буюу 50 хувийг хуванцар сав, шил, лааз эзэлж байна.

Хог тээврийн  машин ирмэгц ажилчид экскаватороор хогийг хутган дамжуулах конверээр /ремэн/ дамжуулан бутлагч машин руу оруулна. Бутлагч машин шороо болон хогоор хаягдлаар нь ялган ангилан ялгах цех рүү хүргэдэг. Үүний дараа дамжлагаар ирсэн хогийг ажилчид ангилан ялгаж, цаасны хогийг преслэн шахаж үйлдвэрлэлд бэлтгэн, хуванцар сав, гялгар уутыг тусгай кантейнерт  байрлуулан савладаг. Хог хаягдлаас гарсан шороог конверээр дамжуулан үйлдвэрээс буцаан гаргаж ландфил технологийн дагуу дарж  устгаж байгаа. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлмэгц хатуу түлш үйлдвэрлэж эхлэх юм.

Цаашид нийслэлийн иргэд хогны уутыг хэрэглэж хэвшмэгц ангилан ялгах тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь хог боловсруулах үйлдвэрүүд ангилан ялгалт хийх бус эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг  бүрдүүлэх давуу талтай гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ooo 2014-10-17 112.72.13.168

ajilgyi arhi uugaad bgaa nuhdyydiig ajiluulah heregtei

Avatar

EL 2014-10-17 112.72.13.168

shn medee ba. odoo hog tseverlegeenii ajild niislel dyyrgyyd yamar ih zardal gargaj bnaa. angilaad hayaval dahin dahin yrgyi zardlaar tseverlegee nereer mungu idehgyi shyydee

Avatar

gg 2014-10-17 103.9.89.202

Сайхан мэдээ байна. Хог хаягдлыг ялгахыг удаан хүлээж байсан, эхний ээлжинд гараар ч болов

Avatar

Зочин 2014-10-17 112.72.8.126

Тохижилтын Хэлтсийн Хогны Удирдлагын Хяналт

Avatar

Зочин 2014-10-17 202.170.70.43

ТХХУХ-ийн дарга ? Энэ чинь таавар байхгүй юу, толгойгоо ажиллуул, таа мэдэв үү

Avatar

Зочин 2014-10-17 202.170.70.43

ТХХУХ-ийн дарга ? Юуны дарга гэж ойлгох вэ? Ухаан хүрэхгүй байна. Товчилсон үгийг шууд хэрэглэж болдоггүй гэсэн энгийн ойлголтыг мэдэхгүй юм даа Мунхаг харанхуй амьтад-бичигчид.

Avatar

Зочин 2014-10-17 202.170.70.43

ТХХУХ-ийн дарга ? Юуны дарга гэж ойлгох вэ? Ухаан хүрэхгүй байна. Товчилсон үгийг шууд хэрэглэж болдоггүй гэсэн энгийн ойлголтыг мэдэхгүй юм даа Мунхаг харанхуй амьтад-бичигчид.

Avatar

Зочин 2014-10-17 202.170.70.43

ТХХУХ-ийн дарга ? Юуны дарга гэж ойлгох вэ? Ухаан хүрэхгүй байна. Товчилсон үгийг шууд хэрэглэж болдоггүй гэсэн энгийн ойлголтыг мэдэхгүй юм даа Мунхаг харанхуй амьтад-бичигчид.

Avatar

Zochin 2014-10-17 127.0.0.1

Tsaas, huvantsar, shil, tumur, busad gesen 5turliin hogiin savni asuudlig l shiidehed bolohiin doo

Avatar

Амгаа 2014-10-17 103.229.121.182

Хогоо хүртэл Со р ялгуулаад тэд нарч хулхиданадаа

Avatar

Зочин 2014-10-17 202.131.235.211

угаасаа ийм байгаа ш дээ, япончууд ирж мод тарж өгнө, хятадууд, хоолыг нь хийж өгнө, бүсгүйчүүдэд нь халамж тавина, хоол хүнсээр хангана, зээл өгнө тэхээр хэнд хамгийн ашигтай байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж