Сансарт ниссэн дотуур хувцас

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Сансарт ниссэн дотуур хувцас

“Show You’re Jockey” буюу “Өөрийгөө Jockey болохыг харуул” уриатай, эрчүүдийн төдийгүй бүсгүйчүүдийн, Америкийн алдартай “Jockey” брэндийн дотуур хувцас албан ёсны эрхтэйгээр Монголд худалдаалагдаж эхэллээ.

Jockey брэндийн талаар товч түүх сөхвөл 1876 онд Cooper & Sons-r үндэслэгч ноён Самуэль Тралл Купер нь чанар муутай оймсноосоо болж зовж шаналж буй мод бэлтгэгчдэд туслахын тулд оймсны дэлгүүрээ нээснээр Jockey дотуур хувцасны брэндийн үндсийг тавьжээ.

1935 онд урд хэсгээрээ Ү загвартай анхны эрэгтэй дотуур өмд үйлдвэрлэж эхэлсэн цагаасаа хойш дэлхийд танигдсан "Jockey" брэнд шинэчлэл хувьслын арвин баялаг түүхийг түүчээлэн иржээ. Тэд мөн хамгийн анхны богино дотуур өмдийг бүтээснээрээ алдартай юм.

Сонирхуулахад: НАСА-аас сансрын нисгэгчиддээ зориулж "Jockey" дотуур хувцсыг захиалгаар хийлгүүлж байсан бөгөөд “сансарт хамгийн анх ниссэн дотуур хувцасны брэнд” гэдгээрээ алдартай.

Мөн 1990 оноос хойш “Show You’re Jockey” буюу “Өөрийгөө Jockey болохыг харуул” кампанит ажлыг зохион байгуулсан нь Jockey брэндийн жинхэнэ чанарыг илэрхийлж дэлхий даяар буй хэрэглэгч фенүүддээ өөрийн хамгийн дуртай дотуур хувцсаа бахархалтайгаар өмсөж үзүүлэх боломжийг олгосон юм. Нэг үгээр “Show You’re Jockey” бол өөртөө итгэлтэй ая тухтай байхын нэр бөгөөд тухайн брэндийг хэрэглэж байна гэдэг нь таны дотуур хувцас Jockey болохыг илэрхийлээд зогсохгүй таныг хэн болохыг харуулж буйн илрэл аж.

“Jockey” брэндийн дотуур хувцас дэлхийн 140 гаруй улс оронд худалдаалагддаг бөгөөд тус брэндийн Ази дахь худалдааг хариуцсан захирал Энрике Кардинал хэлэхдээ “Бид хөвөн даавуун болон холимог материалаар хийгдсэн, биед эвтэйхэн дотуур хувцас, унтлагын хувцас, спортын болон биеийн тамирын хувцас, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувцсыг үйлдвэрлэдэг” гэсэн юм. 

“Jockey” брэндийн Ази дахь худалдааг хариуцсан захирал Энрике Кардинал

"Jockey" брэндийн 2014 оны эрэгтэй, эмэгтэй намар өвлийн шинэ коллекциуд худалдаанд гарчээ. "Adventure Triology" эрэгтэй коллекцидоо шинэлэг загвар болон хээ, өнгийг зоримог шийдэлтэйгээр гаргаж чадсан бөгөөд спортлог болон эршүүд байдлыг тусгажээ. Эрчүүдийн коллекцидоо голлон анхаардаг "Jockey" сүүлийн жилүүдэд эрэгтэй, эмэгтэй дотуур хувцас загварын салбарт аль алинд нь тэргүүлэгч болсон. 2014 оны "Ladies lounge" коллекци нь эмэгтэй хүний гоо сайхныг илтгэхээс гадна эсгүүр, түүхий эд материал, хэв загвар болон жижиг хэсгүүд нь ч нарийн хийцтэй юм.

 

“Jockey” брэндийн дотуур хувцас Ханбүргэдэй Их Дэлгүүрийн 3 давхарт худалдаалагдаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж