УИХ дахь МАХН-ын бүлэг өнөөдөр 12.00 цагаас эхлэн хуралдсан юм. Тус бүлэг саяхан хуралдаанаа завсарлуулсан ч 15.00 цагаас үргэлжлүүлэхээр болжээ. Учир нь хэлэлцсэн асуудлаа дуусгаж амжаагүйтэй холбоотой аж. Тус бүлэг уг нь үдээс өмнөх хуралдаанаараа зарим асуудал дээр нэгдсэн байр сууринд хүрсэн ч энэ талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгөх болоход телевизийнхэн байхгүй байна гэх шалтгаанаар хойшлуулсан юм. УИХ дахь МАХН-ын бүлэг Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн тодотгол, Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус бүр хэлэлцсэн мэдээтэй байна.
Г.Дарь