Ц.Алдармаад 7 жил 10 хоног хорих ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Ц.Алдармаад 7 жил 10 хоног хорих ял оноолоо

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгнээ гэмтээж, хөдөлмөрийн чадварыг нь алдагдуулсан хэрэгт шүүгчдэж байгаа “Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүдийн хэргийг шүүх хурал хаалттай болж дөнгөж сая шүүх шийдвэрээ гаргалаа. Шүүхээс Ц.Алдармаад долоон жил 10 хоног хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль төлөх шийдвэрийг гаргажээ. Эдгээр жүжигчид нь Орхон аймагт томилолтоор явах үедээ маргалдаж, улмаар халуун ус бие биен рүүгээ цацаж түлсэн юм.

Шүүх хурал эхлэх үед хурлыг нээлттэй хэлэлцэж эхэлсэн боловч шүүгдэгчдийн өмгөөлөгчид “Энэ хэргийг хэлэлцэхэд нилээдгүй хүний нэр хүнд, хувийн амьдралын талаар ярих тул хурлыг хаалттай явуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан. Шүүх бүрэлдэхүүн энэхүү хүсэлтийг хүлээн авч хурлыг хаалттай хэлэлцэж, шүүх танхимд байсан бүхий л оролцогчдыг танхимаас гаргасан юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж