БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны ойн хүлээн авалт боллоо | News.MN

БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны ойн хүлээн авалт боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны ойн хүлээн авалт боллоо

Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авалтад оролцож үг хэлэхдээ Монгол Улс нь шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон анхны улсын нэг бөгөөд өнгөрсөн 65 жилийн хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа бэхжиж, өнөөдөр иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, бүх салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байна гэлээ. Түүнчлэн ”Хоёр улс уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үндсэн баримт бичгүүдийн үзэл санааны дагуу бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмыг тууштай баримталж ирсэн” гэдгийг тодотголоо.

сүүлийн жилүүдэд хоёр улсын удирдагчдын уулзалт, харилцан айлчлал тогтмолжиж, парламент, улс төрийн намууд, батлан хамгаалах, аюулгүй байдал, соёл, боловсрол, шинжлэх ухаан-техник, эрүүл мэнд, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, шинэ утга агуулгаар баяжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийлээд “БНХАУ нь хөрш орнуудтайгаа чин сэтгэлээсээ, шударга, ойр дотно, хүртээмжтэй, хөгжлийнхөө үр дүнг хуваалцах зарчим баримталж байгаа нь хоёр орны харилцаа төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд таатай боломж нөхцөл бүрдүүлж байна” гэж хэллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

   

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж