Индонезийн “Жемаа Исламии” бүлгийн лидерийг устгав

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Индонезийн “Жемаа Исламии” бүлгийн лидерийг устгав

Индонезийн тусгай албаныхан Жакарта хотын захын дүүрэгт хэт даврагчидтай буудалцахдаа “Жемаа Исламии” бүлгийн лидерүүдийн нэг Дулматин (Dulmatin) гэгчийг устгажээ. Дулматин 2002 онд Бали аралд зохион байгуулсан дэлбэрэлтэд хамаатай гэгддэг ба тэрхүү аллагын үеэр гадаадын жуулчид голдуу 200 гаруй хүн амиа алдсан юм. “Жемаа Исламии” гэх бүлэглэлийн удирдагч нарыг нь баривчилсны дараа тэрбээр уг бүлгийг толгойлж байгаа гэж тооцогддог. 2008 онд түүнийг устгасан бөгөөд Филиппинд түүний булшийг олсон гэж мэдэгдсэн ч тэнд байгаа цогцос хэнийх вэ гэдгийг бүрэн тогтоож чадаагүй юм. Зүүн өмнөд Азид хамгийн их хайгдаж байгаа террорист нь Дулматин. Балигийн аллагаар америкчууд амиа алдсан учраас түүний тухай үнэн мэдээлэлд АНУ 10 сая доллар амласан байв. “Жемаа Исламии” бүлэглэл Индонезид байгаа ч үйл ажиллагаа нь Малайз, Филиппин, Тайландад хүрч байгаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж