Ч.Хүрэлбаатарын нэрэмжит шатрын тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатарын нэрэмжит шатрын тэмцээн болно

Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн мөнгө, нэг удаагийн хүрэл медальт Олон улсын шатрын холбооны  мастер Ч.Хүрэлбаатарын нэрэмжит шатрын нээлттэй  тэмцээн энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Булган аймагт болох гэж байна.  

ОУШХ-ны мастер Ч.Хүрэлбаатарын шатрын спортын амжилт, гавъяаг зүтгэлийг сурталчлах, Булган аймагт шатрын спортыг хөгжүүлэхэд тус нэмэр болох, шатрын спортыг сурталчилах, шатарчдын ур чадвар, рейтинг чансаа, цол зэргийг ахиулах зорилготой аж. Тэмцээн нээлттэй, эмэгтэй гэсэн хоёр ангилалаар явагдах бөгөөд ангилал тус бүр швейцарь системээр найман өрөг тоглож, дүнгээ гаргах аж.

Тэмцээнд оролцогчдыг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэх бөгөөд тэмцээний мөнгөн шагналыг танилцуулж байна.

1.  /НЭЭЛТТЭЙ тэмцээн/

1-р байр: 650.000

2-р байр: 400.000

3-р байр: 300.000

4-р байр: 200.000

5-р байр: 100.000

Эмэгтэй:

1-р байр: 100.000

2-р байр: 80.000

3-р байр: 70.000

Мөн тусгай шагналыг хөвгүүд, охид болон ахмад тамирчдад олгох бөгөөд тэмцээнийг зохион байгуулж буй Булган аймгийн шатарчдын төрөл бүр дээр эхний хоёр байрыг урамшуулах юм байна. Тэмцээнтэй холбоотой мэдээллийг 99991835, 99358727 дугаараас авна уу.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж