Иргэд амьдрах орчноо сайжруулах тохижилтын ажлууд хийлээ | News.MN

Иргэд амьдрах орчноо сайжруулах тохижилтын ажлууд хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Иргэд амьдрах орчноо сайжруулах тохижилтын ажлууд хийлээ

Гэр хорооллын иргэдийн санал санаачлагыг дэмжих сангийн хүрээнд хэрэгжүүлсэн жижиг төсөл хөтөлбөрүүдийн хаалтын арга хэмжээг АНУ-ын Азийн сангаас зохион байгууллаа. Хаалтын арга хэмжээний үеэр төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг хэлэлцэн, иргэдийн бүлгүүд хийсэн ажлын тайлангаа тавин  бие биенээсээ суралцаж туршлага хуваалцсан.БЗД-ийн 27, Хан-Уул дүүргийн 13, Баянгол дүүргийн 9-р хорооны иргэдийн бүлгүүд хэрэгжүүлсэн төслөө танилцуулсан юм. Танилцуулгад “Улаанбаатар хотын хүн амын дийлэнхи хэсэг нь амьдарч буй гэр хорооллын иргэдийн амьдрах орчинг дээшлүүлж, нийтийн үйлчилгээний  хүртээмжийг сайжруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийгнийслэлийн зүгээс хэрэгжүүлж эхэлсэнд баяртай байна. Төслийг оршин суугчид дэмжин өөрсдийн санаачлагаар хашаагаа татан, газраа чөлөөлж байгаа нь энэ ажил үр дүнд хүрч байгааг харуулж байгаа юм. Төрийн зүгээс бодлогын хувьд дэмжихээс гадна иргэдийн амьдрах орчинг сайжруулахад чиглэсэн ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд цаашид ч туслах хэрэгтэй” байна гэдгийг онцолсон. Төслийн үр дүнд иргэд намаг шалбагтай гудамжаар алхахгүй, чацарганын төгөлд эрүүл агаарт гарч, ундныцэвэр усаар хангагдсан гэх мэт олон үр дүн гар.  Санхүүжүүлэгчийн зүгээс  төсөл хэрэгжүүлэгч талуудын төсөл боловсруулах бичих, хэрэгжилтийг удирдан чиглүүлэх, санхүүгийн тайлан бичих чадавхийг сайжруулах шаардлагатай гэсэн зөвлөмж өгсөн. Мөн гэр хорооллын иргэдээс гарсан санал санаачлагуудыг сангийн хүрээнд бодит ажил болгосон нь иргэдэд урам зориг өгсөн. Тиймээс энэхүү дэвшилттэй талд үндэслэн тэднээс гаргах бүтээлч саналуудыг бодит ажил хэрэг болгож гэр хороололд хэрэгжих төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт хийсэн юм. 2014 онд иргэдийн бүлгүүдийн санаачилсан нийт 12 төсөл хөтөлбөр хэрэгжсэн бөгөөд Азийн сангаас санхүүжүүлсэн юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-16 103.229.121.165

СБД үүрэг ногоон зон тохижуулж байна гээд ногоон зоноо устгаад бетон суурь хийж тоосгон өрлөг өрөөд юу хйигээд байнаа дээр нь зүлэг байхын гэнээ ямар ч утга алга бөөн л тоосго хог харагдаж байна яанаа даа

Avatar

хангай 2014-10-16 202.21.112.202

Хотын төвд байдаг Гандангийн айлуудын хашаа, байшин дэндүү үзэмжгүй байна шүү, өөрсдөөрөө нь янзлуулаач, яахав зарим мөнгийг нь засгаас гаргаад, тэгэхгүй бол Гандангийнхан ер хөдлөхгүй шинжтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж