Чуулганыг хуралдуулаад завсарлуулав

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Чуулганыг хуралдуулаад завсарлуулав

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааныг 15.00 цагт зарласан байсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 16.40 цагийн орчимд эхэллээ.

Уг хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхний арван төслийг баталлаа.

Ингэснээр энэ өдрийн чуулганы үдээс хойшхи хуралдааныг өндөрлүүллээ.

Маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Түүгээр Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн хуулийг хэлэлцэж эхлэх юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж