Хүүхдийн мөнгөн дээр ойлголцчихвол завсарлагыг цуцална | News.MN

Хүүхдийн мөнгөн дээр ойлголцчихвол завсарлагыг цуцална

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгөн дээр ойлголцчихвол завсарлагыг цуцална

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан дуусч, бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус бүлэг ээлжит хуралдаанаараа УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мөнгөн тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг тус бүр авч хэлэлцэн төслүүдийг байнгын хорооны хуралдаанаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн байна. Мөн тус бүлгийн гишүүд ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэн хүүхэд бүрт 10 мянган төгрөг, 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 20 мянган төгрөг олгох ёстой гэсэн байр суурин дээр хатуу зогсчээ. Бүлгээс гаргасан дээрх шийдвэрийг УИХ дахь МАХН-ын бүлэг хүлээн авч, нэгдсэн нэг ойлголцолд хүрэх юм бол өнгөрсөн долоо хоногт байнгын хорооноос завсарлага авсан Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголыг цуцална гэж мэдэгдлээ. Ингэснээр УИХ-ын хаврын чуулганыг завсарлахаас урьтаж, төсвийн тодотголыг энэ долоо хоногт багтаан батлахын төлөө идэвхтэй ажиллах болно гэж тодотгосон юм.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-07-05 202.180.220.86

Хүний хөгжил сан гэж жилд 340 гаруй тэрбум зарцуулж байж дахиад хүүхдийн мөнгө гээд жилд 240 гаруй тэрбумыг тараах юм бол энэ улс чинь сүйрэх байлгүй Ийм их мөнгөөрөө иргэдээ ажилтай орлоготой болгох юм хиймээр юм Татвар төлөгчдийн мөнгөөр ч ёстой нэг тоглох юм даа Дээрээс нь хамаг газар шороогоо гадныханд худалдсан мөнгөө хэдхэн жилд тарааж дуусгаад цөлжсөн хоосон газар нутаг ажилгүй баахан хүмүүс л Монголд үлдэх юм байна л даа Мөнгө тарааж улс төржихөөс өөр юм мэдэхгүй энэ 76 болимоор юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж