Хүүхдийн мөнгөн дээр ойлголцчихвол завсарлагыг цуцална

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгөн дээр ойлголцчихвол завсарлагыг цуцална

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан дуусч, бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус бүлэг ээлжит хуралдаанаараа УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мөнгөн тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг тус бүр авч хэлэлцэн төслүүдийг байнгын хорооны хуралдаанаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн байна. Мөн тус бүлгийн гишүүд ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэн хүүхэд бүрт 10 мянган төгрөг, 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 20 мянган төгрөг олгох ёстой гэсэн байр суурин дээр хатуу зогсчээ. Бүлгээс гаргасан дээрх шийдвэрийг УИХ дахь МАХН-ын бүлэг хүлээн авч, нэгдсэн нэг ойлголцолд хүрэх юм бол өнгөрсөн долоо хоногт байнгын хорооноос завсарлага авсан Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголыг цуцална гэж мэдэгдлээ. Ингэснээр УИХ-ын хаврын чуулганыг завсарлахаас урьтаж, төсвийн тодотголыг энэ долоо хоногт багтаан батлахын төлөө идэвхтэй ажиллах болно гэж тодотгосон юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж