УИХ-ын дарга З.Энхболдод хуулийн төслүүд өргөн барив | News.MN

УИХ-ын дарга З.Энхболдод хуулийн төслүүд өргөн барив

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга З.Энхболдод хуулийн төслүүд өргөн барив

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.10.16/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа.

Түүнчлэн Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг ам.доллараар тогтоосон. Улмаар ам.долларын ханш өсөх үед аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал нэмэгддэг бол ам.долларын ханш буурах үед төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлж байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, ам.доллараар тогтоосон онцгой албан татвар, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг төгрөгөөр тогтоох зорилгоор Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлсэн. Хэдийгээр хуулийн төслүүдийг хэлэлцүүлгийн явцад буцаан татсан боловч онцгой албан татвар төлөгч аж ахуйн нэгжүүд ам.доллараар тогтоосон онцгой албан татварыг төгрөгөөр ногдууах хүсэлтийг удаа дараа ирүүлснийг харгалзан үзэж, хуулийн төслүүдийг дахин өргөн барьж байна хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг танилцуулав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2014-10-16 150.129.142.87

Зоригт гээд Дорнодод гарсан дөнгөж саяханаас АН-д гийнэсээр орж ирсэн нэг нөхөр МоАХ-д нэг ч сайдын суудал өгөөгүй гээд л ярилцлага өгөөд явах юм .Түүнийхээр бол АН-д шургалж орж ирсэн, замд суусан мөнгөө төлөөгүй туулайнууд болох МоАХ- гэж өөрийгөө нэрлэсэн Бурмаа, Женко, А.Гансүх, Батзаяа, гөлчгий Зоригт нар МоАХ-ын гишүүн, харин жинхэнэ партизан 90 оны Хөвсгөлийн рыцарь Оюунгэрэл, МОХ-ны дарга 90 оны мушкатерь Л.Болд, 90 оны өлсгөлөн зохиолцож явсан МоАХ-ын алдарт 5 ахдүү Түвдэндоржийнхон МоАХ биш юм гэнэ. Ёстой хуцдагийнхаас хэзээ хэдүүлээ ирсэн маанаг гайхалууд вэ, ийм ч юм үзэж сонсох гэж. Элбэгдорж партизан Лу.Болдыг жийж тамхины наймаачин ПЕРСОН НОН ГРАТ болсон АН-д бараа туруу нь харагдаагүй нөхрийг сайд болгохоор зүтгүүлж байна Энэ нөхөр сүүлийн үед гачин гачин хог чирж ирээд булууны яс цуглуулдаг гөлөг царайлаад байх юм. Г.Баярсайхан гээ л нэг газрын ченж ямарч боловсролгүй өөр шигээ юм чирээд ирсэн, Женко гээл шуналын микроб панзчин чирээд л явах, Батзандан гээл зүрхний хий судлын хүнд өвчтөн чирээд л ирсэн, Бурмаа гээл том жогорхой шиг палбий чирээд л явна. Батчимэг гээд АН-д бараа нь харагдаагүй нэг авгай чирээд л явна. Нэг л бишээ 25 жил төрийн хутгуур хийв үү . МоАХ-ууд бид энэ хүнийг ясаа цайтал хүзүүн дээрээ мордуулаад хэдэн шар төмрөөс өөр юмгүй үлдлээ. бишүү Ард иргэд ч яах билээ л юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж