УИХ-ын дарга З.Энхболдод хуулийн төслүүд өргөн барив

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга З.Энхболдод хуулийн төслүүд өргөн барив

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.10.16/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа.

Түүнчлэн Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг ам.доллараар тогтоосон. Улмаар ам.долларын ханш өсөх үед аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал нэмэгддэг бол ам.долларын ханш буурах үед төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлж байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, ам.доллараар тогтоосон онцгой албан татвар, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг төгрөгөөр тогтоох зорилгоор Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлсэн. Хэдийгээр хуулийн төслүүдийг хэлэлцүүлгийн явцад буцаан татсан боловч онцгой албан татвар төлөгч аж ахуйн нэгжүүд ам.доллараар тогтоосон онцгой албан татварыг төгрөгөөр ногдууах хүсэлтийг удаа дараа ирүүлснийг харгалзан үзэж, хуулийн төслүүдийг дахин өргөн барьж байна хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг танилцуулав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж