БГД-ийн эмнэлэг ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

БГД-ийн эмнэлэг ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй эмнэлгүүдийн нэг болох Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ цогцолбор байр өнөөдөр ашиглалтад орлоо. Бүтээн байгуулалтад улсын төсвөөс 7 тэрбум 726 сая төгрөг зарцуулсан байна.  Барилгын ажлыг “Гангар инвест” компани 2013 оноос эхлэн гүйцэтгэжээ. Эрүүл мэндийн салбар энэ онд 100 гаруй тэрбум төгрөгийн төсөвт арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж  байгаагийн  нэг нд энэхүү ажил юм байна.   Шинэ байр ашиглалтад орсноор шинэ байртай болсноор олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж бий болж, эмч эмнэлгийн ажилчдын ажиллах, иргэдийн үйлчлүүлэх таатай орчинг бүрдэхээс гадна иргэдэд үйлчлэх тусламж үйлчилгээний хүртээмж  2-3 дахин дээшилнэ гэж  үзэж байна. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв 200 орчим мянган иргэнд үйлчилдэг. Юуны түрүүн эмч, ажилчдын харилцаа хандлагыг сайжруулахын тулд угтах үйлчилгээнээс эхлээд хүлээгдэл, чирэгдлийг бууруулах  цахим үйлчилгээг нэвтрүүлэх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол, зөвлөгөөг нэмэгдүүлэн ажиллахаар  төлөвлөжээ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж