&#34Шинэ үе&#34-ийн жүжигчдийг шүүх хурал хаалттай болж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

&#34Шинэ үе&#34-ийн жүжигчдийг шүүх хурал хаалттай болж байна

“Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Эрүүгийн хэргийн II шүүхэд  болж байна. Өмнөх шүүх хурал энэ сарын 13-ны  өдөр  товлогдоод байсан ч Д.Оюунтуулын өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй учраас гурван өдрөөр хойшилсон юм. Жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар Орхон аймагт тоглолтоор явж байхдаа маргалдаж,  бие бие рүүгээ буцлам халуун ус цацаж  хүнд гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдсон. Хэн хэндээ хохирол учруулсан  учраас хоёр жүжигчин бүсгүй шүүгдэгчийн суудалд суухад хүрээд байгаа юм.

Дөнгөж саяхан шүүх хурлын явцад сэтгүүлч нарыг оролцуулахгүй байхыг шүүгдэгч нарын өмгөөлөгчид хүсч хүсэлт тавьж, хүсэлтийг нь хүлээн авснаар хаалттай хуралдаж байна. Шүүх хуралд гэрчээр “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Ганбаяр, н.Цолмон нар оролцож байна. Эдгээр жүжигчид хэрэг болох үед дэргэд нь байжээ. Д.Оюунтуул нь хэрэг гарснаас хойш өдийг хүртэл III эмнэлэгт хэмтэн эмчлүүлсээр байгаа аж.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж