Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Сайд нарыг чөлөөллөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай хэлэлцэн, гишүүдийн 87.7 хувийн саналаар баталлаа. Ингэхдээ Сангийн сайд Ч.Улааныг чөлөөлөхийг гишүүдийн 73.4 хувь, Гадаад харилцааны сайд Л.Болдыг чөлөөлөхийг гишүүдийн 77.8 хувь, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханыг чөлөөлөхийг гишүүдийн 63.5 хувь, Зам тээврийн сайд А.Гансүхийг чөлөөлөхийг гишүүдийн 60.3 хувь, Эрчим хүчний сайд М.Сономпилийг чөлөөлөхийг гишүүдийн 65.1 хувь, Уул уурхайн сайд Д.Ганхуягийг чөлөөлөхийг  гишүүдийн 73.4 хувь, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг чөлөөлөхийг гишүүдийн 53.8 хувь тус бүр дэмжиж, баталсан юм. Ингэснээр нийт долоон сайд чөлөөлөгдөж, зургаа нь дан дээлтэй боллоо.

Сайд нарыг чөлөөлсөн тогтоол батлагдсан өдрөөсөө эхлэн хэрэгжинэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж