Хотоос хумсалсаар... | News.MN

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Хумслах гэх айхтар утгатай нэг үг байх. Энэ үгийг гүүглиэс хайвал “Газар хумслах явдал гаарлаа”, “Хvvхдийн баяр баясгалангаас хумслах боллоо”, “Женко жирийн сэтгүүлчдийн талхнаас хумслах гэнэ”, “Хотын захирагч сургуулийн газраас ”Хумслах” төсөл” гэх мэтийн  гарчиг дүүрэн. Хулгай хийх гээд байна шүү гэж сэрэмжлүүлсэн хэрэг бололтой. Харин хотыг анхааралтайгаар харвал хэрэгжсэн хумслалтууд  зөндөө. Өмнө нь анзаардаггүй байж дээ.

Тухайлбал, Залуу техникчдийн ордон байна. Хашааг нь цөмлөж, хананд нь тулгаж байгаад эргэн тойрны газрыг нь ёстой хумсалж өгчээ. Эзэнгүй шахуу ордонгийн бүх талд нь барилга байшин баригдсаар өөрөө ч харагдахгүй болчихсон байх юм. Тэндхийн газраас хумсалсныг хэн ч анзаардаггүй. Зөвхөн  талбайг нь наймаалцсан хүмүүс л мэдэх байх. Баруун хойд талд нь боссон “Twin tower” хос цамхаг, “Хасумегават” гэсэн цамхаг хоёр л ордны талбайн хамгийн сүүлчийн хумслалт болох байх. Ер нь тэгээд  Хасу цамхагийг “Алтан гадас” фракцийнх гэж яриад байдаг. Бараг үнэн байх. Ерээд оны сүүлчээр “Алтан  гадас” ордны зүүн өмнө талаас нэвтрэн  хашаанд нь машины зогсоол, хажуу бөөрний өрөөнүүдийг эзлээд суучихсан. Ичих ч үгүй “Алтан гадас” сэтгүүл гэсэн хаягаа хадаж аваад “Хасу” цамхагаа хүлээж байжээ.

Баруун хойд хэсгийн хананд нь хос цамхагаа “Алтай констракшн” босгосон гэх. Удалгүй ашиглалтад орно.  Эдний хумслалт зөвхөн ордны талбайгаар зогсохгүй.  Цамхагт орох довжоогоо босгохдоо явган хүний замаас метр шахуу өргөнийг хумсалсан харагдана. Ийм өндөр байшингууд орох хүмүүс машин тэргээ хаана тавих бол? гэж бодож байлаа. Нэгэн өглөө сэрэхэд асуудал шийдэгдсэн байв. Хэрхэн гээч?

Зүгээр л хажуугийн гудамжний ногоон байгууламжийг бут сөөгтэй нь хусаад цементэлжээ.  Мундаг байгаа биз. Хотын удирдлагатай тохиролцсон байх л даа. Зүгээр хийх юмгүйдээ зүлэг, бут сөөгийг юу боллоо гэж хусчих билээ. Маш шуурхай цементэлснийг бодвол эртнээс төлөвлөсөн байсан байх.

Ер нь Сөүлийн гудамжны урд талын зүлэг бут  маш ихээр хумслуулсан даа. Энэ ихэр цамхаг босч байх  үеэр нэгэн инээдэмтэй хэрэг гарсан юм. Сөүлийн гудамж гэсэн чулуун хөшөө байгаа. Гурван дөрвөлжин боржин дээр суурилуулсан.  Барилгачид яарч яваад хөшөөг унагажээ. Эвлүүлээд “хазгай муруй” сууринд хөшөө дахин боссон юм. Харин эвлүүлэг нь ямрыг хэн ч анзаардагүй.

Тэр хөшөөний цаана Чин ван Ханддоржийн гэр музей бий. Одоо музей гэхээсээ бизнесийн  нэгэн төв болсон юм шиг.  Ханддоржийн гэх нэртэйгээрээ хашаанд нь хөшөөг нь босгохыг эзэд нь зөвшөөрсөн юм уу даа.  Энэ хашаа  шинээ төмөр хайс болохдоо хумслалт гэж юу байдгийг харуулаад өгсөн дөө. Хашааны урд хэсэгт нь  өмнөх орон сууцны амралтын талбай бий. Ханддоржийн өргөөний урд ба эргэн тойронд нь мод бут суулгасан байдаг. Өргөөний шинэ эзэд бизнесээ хөгжүүлэх үүднээс хэдэн жилийн өмнө хашаагаа шинэчлэв. Шинэ хашаа босгохдоо хотын мэдлийн мод бутны гадуур оруулан хумслажээ. Орон сууцны талбайн  амрах асар хашаанд нь багтаад байсныг буулгаад талбайн урьд хэсэгт  эвлүүлээд тавьчихдаг байна. Ийнхүү  тэдний талбай  тал бүртээ 1-2 метраар нэмэгдэх нь тэр. Тийм өргөн хашаандаа угсармал гуанз босгоод авав.  Хашааны завсраар хуучин талбайн буурь энэ хумслалтыг гэрчилнэ. Сүйхээтэй хүмүүсийн хумслалт чимээгүй өнгөрлөө.

Ийм маягийн хумслалт хотоор дүүрсэн байгаа. Та бүгд өөрсдөө хараарай. Ер нь бол хотын зүлэг талбайн хумслалтыг нэг давхрынхан ерээд оны эхээр эхлүүлсэн юм. Нэг давхраа гадагш өргөжүүлсэн их хумслалт бас л чимээгүй өнгөрсөн дөө. Их хумслалтаар хуучин хотын нүүр царай даший шоог.  Үүнийг бичсэн Ш.МЯГМАР-тай та бүгд санал нэг байгаа биз дээ.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2014-10-16 127.0.0.1

Uneheer unen sedebiig hundsun baina. Hashaatai ail hurtel duraaraa hashaagaa sungana geed l olon yanziin humslalt baigaa. Tegeheer mongolchuud bid bugd tom jijiggui hulgaich bolj baina.

Avatar

shijir 2014-10-16 127.0.0.1

маш зөв сэдэв хөндөж. ер нь энэ асуудал хаа сайгүй бгаа. овоо гайгүй гэсэн ногоон байгууламжууд нэг мэдэхэд цөөхөн харагддаг болчино. дараа дахиж ажаад байхад бүр алга болчихно до. иргэдийн нүдэнд дасгаж байгаад устгана гэж боддгиймуу да. жишээ нь, 13ийн уулзварийн зүүн хойно байдаг хэсэг мод бүр цөөрөөд байсан, дараа нь барилга баригдсан. энхтайваний гүүрний Нарангийн ард талийн хэсэг модийг хашаалаад авсан. одоо бараг байхгүй болоо бз.

Avatar

Зочин 2014-10-16 103.229.122.6

Бух терлийн хорт хавдар болон евчин эмгэгийг чанартай хямд эмчлэх саналыг Тайваний тев эмнэлэг санал болгож байна. Телеелегчийн газар:99180688,98603636

Avatar

baagii 2014-10-16 112.72.13.50

Ene met yum haauaagi bna. Ene uls tur gedeg cnini turiin umchiig huvaaj idehiin ner yum bna

Avatar

Зочин 2014-10-16 182.160.37.79

Хуучинаар хуухдийн 2-р эмнэлэг буюу одоогийн Сүхбаатар дүүрэгийн эмнэлэгийн нурах шахсан барилгийг тойроод ажилчидын орон сууц нэртэй өндөр барилгууд баригдаж байгааг мэдэж байгаа албан тушаалтан байна уу

Avatar

ZOCHIN 2014-10-16 150.129.143.107

ZA TER GAZAR ONGORSON HEREG TATVAR TOLOGCHIDIIN MONGOOR IRGEDIIN ZOVLOLIIN GISHUUD TANSAGLAAD BAIDAG L KHARIN CH SONIN BAINA DAA ULIRALD 10 000 000 TOGROG GENE UU

Avatar

ZOCHIN 2014-10-16 150.129.143.107

ZA TER GAZAR ONGORSON HEREG TATVAR TOLOGCHIDIIN MONGOOR IRGEDIIN ZOVLOLIIN GISHUUD TANSAGLAAD BAIDAG L KHARIN CH SONIN BAINA DAA ULIRALD 10 000 000 TOGROG GENE UU

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж