&#34Нагояагийн ИС-ийн ерөнхийлөгчийг &#34Алтан гадас&#34 одонгоор шагнав&#34

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

&#34Нагояагийн ИС-ийн ерөнхийлөгчийг &#34Алтан гадас&#34 одонгоор шагнав&#34

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л. Гантөмөр Япон улсын Нагояагийн их сургуулийн Ерөнхийлөгч Хамагүчи Мичинарид Монгол Улсын Төрийн дээд шагнал "Алтан гадас" одон гардууллаа.

Япон Улсын Нагояагийн их сургууль нь МУИС, ШУТИС, МУБИС, АУШҮИС зэрэг манай улсын томоохон их сургуулиуд болон судалгааны байгууллагуудтай хамтран ажилладаг. Сүүлийн 20 орчим жил хамтран ажиллахдаа  хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөр олноор хэрэгжүүлж, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж иржээ.

2014 оны физикийн салбарын Нобелийн шагналыг Нагояагийн их сургуулийн 2 профессор багш хүртсэнээр тус сургууль нь сүүлийн 10-аад жилд хүртсэн Нобелийн шагналын тоогоор Япон Улсдаа тэргүүлэх болжээ.

Дашрамд дурдахад  Японы Эзэн хааны 7 их сургуулийн нэгт тооцогддог байсан Нагояагийн их сургууль нь Төлөөлөгчийн газраа Монголд нээж байгаа юм. "Азийн улс орнуудын төрийн албан хаагчдыг мэргэшүүлэхэд чиглэсэн докторантурын хөтөлбөр"-ийг Азийн Сателит Кампус Институт, Монгол дахь Кампусаараа дамжуулан хэрэгжүүлэхээр болсон байна.

 

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж