“Явах хүмүүстээ ямар албан тушаал өгөх юм” | News.MN

“Явах хүмүүстээ ямар албан тушаал өгөх юм”

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

“Явах хүмүүстээ ямар албан тушаал өгөх юм”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайд нарыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр Гадаад харилцааны сайд Л.Болд, Зам тээврийн сайд А.Гансүх, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд оруулсан өөрчлөлтийн хүрээнд давхардсан орон тоо хэр цөөрөх талаар тодрууллаа. Сангийн сайд Ч.Улааны тайлбараар бол 140 орон тоо цөөрнө, үүнээс 1.3 тэрбум төгрөг шууд хэмнэгдэх аж.

Харин УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “МАН Сангийн сайдыг муу ажиллаж байна гээд, огцруулна хэмээн асуудал тавьж байсан. Харин өнөөдөр Сангийн сайдыг эдийн засгийн хүндрэлтэй үед хамгийн сайн ажиллалаа гэх. Ингэж худлаа хайр зарлахаа боль. Чөлөөлөгдөж байгаа сайд нарыг Ерөнхий сайд руу турхирч, Шударга ёс эвслийг тараах явуургүй улстөр хийхээ боль” гэв.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин УИХ дахь МАН-ын бүлэг ямар шалтгаанаар завсарлага авсан талаар тайлбарлаж, мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй байгаа тухай шүүмжиллээ. Энэ тухай тэрээр “О.Баасанхүү гишүүн ч асуугаад байна. Сайдын ажлаа өгч байгаа хүмүүстээ ямар албан тушаал өгөх юм. Түүнийгээ шийдэж чадахгүй байгаа юм байна шүү дээ, та бүхэн. О.Баасанхүү гишүүний ярианаас тэгж ойлголоо. МАН-ын бүлэг сайд нарыг томилох асуудлаар байнгын хорооны хуралдаанаас завсарлага авсан нь гурван шалтгаантай холбоотой. Нэгдүгээрт, томилогдох сайд нарынхаа нэрийг бүгдийг УИХ-д оруулаад ир. Хоёрдугаарт, хариуцлага тооцох асуудлаа оруулаад ир. Сайн ажилласан хүмүүсээ явуулж байна гэх. Логикоороо муу ажиллаж байгаа нь үлдэж таараад байна. Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч дахин дахин хэлж байгаа.  Засгийн газрын гишүүн давхар дээлтэй байхгүй шүү гэж… Бүлгийн дарга нарыг суулгаж байгаад энэ тухай хэлсэн.  Өнөөдөр Ерөнхийлөгч гадаадад ажиллаж байна. Ийм үед томилгоо хийх гээд байгаа чинь ямар учиртай юм бэ. Сайд нарыг батлахгүй гэдэг юм УИХ дахь МАН-ын бүлэгт байхгүй. Асуудлаа зарчмын дагуу оруулаад ир. Түүнийгээ хийж чадахгүй байж Ардын нам гацаагаад байна гэж ярихаа боль. Та нараас илүү энэ улс орны амьдрал ямар байгааг мэдэрч байна. Харин танай нам арга саам хэрэглэх гээд л … Нэг, нэгээр нь оруулж ирэх. Ямар бэрхшээл байгаа юм. Төрийн ажил гацаасан юм байхгүй шүү гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Төмөр зам баригдсангүй ажлаа сайн хийж, төсөв бүрдэхгүй байна, ажлаа сайн хийж, эдийн засаг хүндэрсэн байна, ажлаа сайн хийж. Ийм л зүйлийг Ерөнхий сайд яриад байна” гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-16 203.169.55.152

ЭРГҮҮ БААСАНХҮҮ НАСНЫХАА ХООЛЫГ ХУРААЧИХСАН САЙДУУДАД САНАА ЗОВЖ ГЭНЭ. Ийм л мал төрд суучихаар улс орон яаж хөгжих билээ

Avatar

ЧД иргэн 2014-10-16 202.179.22.113

Явах хүмүүстээ ямар албан тушаал өгөх юм гэнэ үү. Бас л албан тушаалын наймаа. Явж байгаа сайд нар бүгд төрөөс төрсөн тэрбумтангууд. Тэд тэр компанийхаа ажлаа хийгээд л явна шүү дээ. Тэдний төлөө юун ч их санаа зовдог нөхөр вэ. энэ Баастай хүү. Гадуур 85000 ажилгүй хүн байна. Тэдэнд харин ямар албан тушаал өгөх тухай ярьмаар байна.

Avatar

Зочин 2014-10-16 202.126.89.168

энэ отгонбаярыг баривчлах болоогүй юм уу эд нар өнөө маргаашгүй баригдаад явах гэж байгаа хүмүүс шиг л харагдах юм даа

Avatar

Зочин 2014-10-16 108.235.12.252

подойтлоо цохичихсн улс албан тушаалаар яадаг юм,гэр булээ аваад Хавай,Маяами,Монакогийн бич руу урт хугацааны амралтандаа марш,хоёр жил тэнэг монголчуудын телее мэдрэлийнхээ эсийн талаас илуу хувийг хядаад дунхуурчихсэн улсад тийм эрх ,эд херенге,менге байлгуй яахав …..

Avatar

Төмөр замчин 2014-10-16 103.229.122.199

Гансүх 1 мм төмөр зам тавьсангүй .АЖЛАА САЙН ХИЙЖ. Одоо НЭГ ХУДАГ РУУ гэнэ дээ

Avatar

Sodnom 2014-10-16 150.129.143.56

Gansux said xaramsaltai bn Bat tseregee uls turjilgui gants zuv shiidver Gansuxee xajuudaa avaaraidaa

Avatar

hubazb 2014-10-16 150.129.143.56

Sain ajillaval xalagddag sonin tigtoltsoog Mongoldoo anx ydaa xarlaa kk

Avatar

зочин 2014-10-16 150.129.142.87

Логикоороо муу ажиллаж байгаа нь үлдэж таараад байна

Avatar

Nnn 2014-10-16 112.72.13.70

Bas ajil olj uguh tuhai yugaa ***** unavaa

Avatar

njut; 2014-10-16 202.179.10.150

Зарим нэг гэмт хэрэгтнүүд байх ёстой газраа очиж шар будаатай шөлөө халбагадмаар юм,нэг хоног ч гэсэн хороож л байвал эцэстээ өөрт нь хэрэг болнодоо.

Avatar

Зочин 2014-10-16 210.148.92.62

дараагийн ажил гэж юугаа яриад байгаа, тэнэгүүд вэ? хэзээнээс УИХ-ын гишүүн гэдэг чинь ажил гэгдэхээ больчихсон юм бэ? гишүүн байх нь ажил биш юм бол зайлаач.

Avatar

Зочин 2014-10-16 183.177.101.90

Монголын боловсролыг унагасан Отгонбаяр ажлаа сайн хийсэн гэж үү Боль даа МАНгарууд минь. Бүлтэрнэ гэхэд дэндэж байна шүү Отгонбаяраа. Энхийн цагаан тагтаа нар биш шүү та нар. УИХ энэ байлай юмнуудаасаа салаач ээ, Шорон луу нь туу. МАН гэмгүй улсыг цаазын нүх рүү 1000 1000 1000-аар нь тээж байсан шүү дээ

Avatar

гордок 2014-10-16 103.11.194.78

Отгонбаяр тэр олон тэрбум төгрөг эргэлдүүлсэн эхнэрийнхээ 26 дансныхаа учрыг хэлэхгүй УИХ-ын хамгаалалтад суусаар байх уу????? Ард түмэн түүнийг чинь хүлээсээр байхад цор цор гэхээ болимоор юм.

Avatar

Адар 2014-10-16 103.11.192.34

Отгонбаярын эхнэр олон тэрбум төгрөг эргэлдүүлсэн биш, Монгол банк орон андуурч тоог нь буруу хэлсэн гэнэ лээ шүү хө. Ард түмэн хүлээж байгаа зүйлээ Монгол банкны Золжаргалаас асуух хэрэгтэй болж дээ. Ер нь АН-ынхан засгийн эрхэнлд гармагцаа нэг хэсэг хуудуутай юм хийснийхээ үйлийн үрийг амсаж байна гээд ойлгочиход буруудах юмгүй байх оо.

Avatar

Зочин 2014-10-16 202.131.247.82

140 орон тоо цөөрнө, үүнээсээ 1.3 тэрбүм төгрөг хэмнэнэ гэнээ? Та нар юун утгагүй яриад байгаа юм бэ? Ажлаа хүлээлгэж өгч байгаа сайд нарт угаасаа дараачийн хийх ажил нь бэлэн байгаа. Харин нийлж байгаа яамдад ажиллаж байгаа хүмүүст ямар хүнд тусахыг мэдэж байна уу? Төрийн албан хаагчдийн дунд цалингийн зээлгүй хүн бараг байхгүй гэсэн судлагаа байдаг. Ингээд яам салж, нийлээд байвал хэдэн сайд бус тэр яамдад ажиллаж байгаа хэдэн зуун хүмүүсийн гэр бүл хэцүүднэ гэдгийг бодож үздэггүй юм байхдаа. Ирэх сонгуулийн үеэр нийлүүлсэн яамдуудаа дахиад салгачихвийдээ…..

Avatar

Адар 2014-10-16 103.11.192.34

2012 онд бүх яамдыг, бүх агентлагийг татан буулгаад бүгдийг шинээр байгуулсныг санаж байна уу. Тэр шинэ яамдад хуучин МАН-ын угшилтай гэсэн хүмүүсээс нэгийг нь ч аваагүй. Түүний гор өнөөдөр ажлаа мэддэгүй хүмүүсийн цуглуулга. Одоо шинэ яаманд ажиллаж байсан хүмүүсийн ихэнхийг авахгүй, томилогдсон сайд нь өөрийнхээ ах дүү, хамаатан садан, найз нөхдөө яамдаа дүүргэнэ. Дээрдэх юм байхгүй, мөрийцсөн ч болно.

Avatar

Энхтүвшин 2014-10-16 124.158.107.9

Махны үнэ 1200 төгрөг болж ард түмний амьдрал доройтлоо. Энхтүвшин

Avatar

Зочин 2014-10-16 103.229.121.153

Бух терлийн хорт хавдар болон евчин эмгэгийг чанартай хямд эмчлэх саналыг Тайваний тев эмнэлэг санал болгож байна. Телеелегчийн газар: 99180688,98603636

Avatar

иргэн 2014-10-16 202.70.38.94

Ичсэн хүн хүн ***** гэдэг л болж байна даа МАХН АН-хан.Улаан сайдаа өөрсдөө жиигээ биздээ.Баянсэлэнгэ өөрсдийнхөө арчаагүй хүншгүй зан Улаандаа гаргасангаа МАН-ханруу ичихгүй жихэж байгаа чинь шударга асуудал мөн үү.Битгий өөрсдийнхөө төрийг дампууруулсан тэнэг ажиллагаагаа бусадруу бүү чих.Ард иргэд та нарын хэн хэн билээ гэдгийг мэддэг дүгнэж чаддаг болсон.МАХН АН 2 одоо юу гэж хуцаад ард иргэд ***** л гэдэг болсон шүү мэдээгүй бол мэдэж ав.Төрөөс зайлдаа МАХН АН 2.

Avatar

иргэн 2014-10-16 202.179.11.134

Чи бид хоёр МАН-ыг өмөөрөөд үхлээ юу? чи хэр зэрэг авилгийн сүлжээнд нь орсон бэ?2016 онд Отгонбаяр та хоёрт ирээдүй байхгүй. АН бол ард түмнээ хүний дайтай хүн болгоно.хүнд сурталтай дарга нарыг бүгдийг цэвэрлэж дуусгасан байна.

Avatar

Зочин 2014-10-16 202.21.113.138

Отгонбаяр сайн авилгал авч байсан АЖЛАА САЙН ХИЙЖ. Сайхан ирээдүй хүлээж байгаа 2016,

Avatar

зочин 2014-10-16 150.129.141.250

Мултарч байгаа сайд нар чинь ихэнх нь УИХ-н гишуу гэдэг томоос том албан тушаалтан биш уу. Юун ажил егех юм яриад байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж