Анар жимс олон ач тустай

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Анар жимс олон ач тустай

Eruulmend.mn

Анар жимс мөнхийн залуу насыг бэлэглэгч, маш олон ач тустай, амтлаг жимс гэдгийг бидний ихэнх нь мэднэ.

Анар жимсийг эмэгтэйчүүдэд туйлын хэрэгтэй жимс гэлцдэг. Түүний нэг шалтгаан бол хөхний хорт хавдар үүсэхээс сэргийлдэг явдал юм. Анар нь хөхний хорт хавдраас сэргийлэхэд маш үр нөлөөтэй гэдгийг нэгэн их сургуулийн судлаачид судалгаа, туршилтаар баталжээ.

Анар жимс нь их хэмжээний антиоксидант агуулж байдаг. Анарын цэвэр шүүсэнд гэхэд 2860 антиоксидант агуулагддаг гэсэн баримт бий. Энэ нь хөгшрөлтийн эсрэг идэвхтэй тэмцэх үйлчилгээтэй.

Мөн анар жимс бөөрний хорт бодисыг хөөж, өвчлөхөөс хамгаалдаг.

Судалгаагаар элгийг хамгаалаад зогсохгүй төлжүүлдэг болохыг олж тогтоосон байна.

Анар жимс дангаараа болон шүүс нь витамин С их хэмжээгээр агуулдаг нь дархлааг сайжруулах, улмаар хүйтний улиралд ханиад томуу тусахаас сэргийлдэг.

Анарт полифенол өндөр хэмжээгээр агуулагддаг нь харшилтай холбогддог биохимийн процессыг багасгах ач тустай.

Анар нь хүний бие дэх холестролыг нэгтгэж, зүрх судсан дахь чөлөөт радикалыг устгах чадварыг сайжруулдаг нь зүрхний өвчнөөс сэргийлэх үндэс болдог байна.

Анар жимсний шүүсийг тогтмол ууж заншвал түрүү булчирхайн хорт хавдар үүсгэдэг эсийг утгадаг байна.

Анар жимс арьсанд маш сайн бөгөөд арьсны хоёр төрлийн хорт хавдраас сэргийлэхэд тустай байдаг гэнэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж