Ж.Энхбаяр: Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орж байгаа юм уу | News.MN

Ж.Энхбаяр: Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орж байгаа юм уу

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаяр: Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орж байгаа юм уу

Гадаад харилцааны сайд Л.Болдыг ажлаас нь чөлөөлсөн асуудал улс төрийн хүрээнд хэрүүлийн алим болов. Энэ асуудлаас үүдэн сөрөг хүчин, эрх баригч намын бүлэг хоёулаа ажлын тав хоногийн завсарлага авсан юм.

Учир нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Гадаад харилцааны сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайдаас Л.Болд сайдыг чөлөөлөх болсон шалтгааныг тодруулахыг хүсэв.

Тэрбээр, Л.Болд сайдыг өөрчлөх үндэслэл шалтгаан юу болох. Л.Болд яагаад ажлаа өгөх болсныг тодруулав. Харин Ерөнхий сайд “Та нар л өөрсдөө төрийн бүтэц данхагар байна гэж шүүмжилсэн. Манай бүх сайдууд сайн ажилласан. Бодлого тодорхой болгох үүднээс бүтцийн өөрчлөлт хийж сайдуудаа чөлөөлж байна” гэсэн хариулт өгсөн ч Ж.Энхбаяр гишүүн шалтгаан үндэслэлийг нь нэхэж багагүй маргаан үүсгэв.

Ж.Энхбаяр гишүүн шалтгаангүйгээр ажлаас нь чөлөөлсөн явдалд бухимдаж байгаагаа илэрхийлж “Хоёрдугаар ээлжийнхэн хоолонд орох гэж байгаа юм уу. Ажлын хариуцлага алдсан тохиолдолд чөлөөлдөг. Гэтэл үндэслэл харагдахгүй байна. Төрийн албаар арилжаа наймаа шиг панз үсэргэдэг болоо юу.

Гадаад харилцааны яамны бодлого үргэлжилж байгаа. Өөрчилж байгаа үндэслэлд та хариулт өгсөнгүй. Л.Болд гэдэг улстөрчийнх нь хувиар асууж байна. Сайн ажилласан гэчихээд огцруулаад байгаа нь ойлгомжгүй байна.

Ер нь тэгээд сайн ажилласан сайдаа огцруулдаг болсон юм уу. Танай нам фракци дотроо эрх мэдлийг авлигажуулж бүр дэндлээ. Тендэрээр авлигажуулна, гадаад томилолтоор авлигажуулна. Төрөөр дэндүү тоглож, дэндүү доромжилж гүйцлээ” хэмээн бухимдсан юм. Ж.Энхбаяр гишүүний шүүмжлэлээс болсон уу яасан ямартай ч Л.Пүрэвсүрэнг томилох асуудлаар хоёр нам хоёулаа завсарлага авч, дахин долоо хоног хойшиллоо.

 

Эх сурвалж: mminfo.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hehehe 2014-10-16 202.179.23.197

3-r eeljid um vldeegeeree tsuwda deer orhgvi shvv

Avatar

Зочин 2014-10-16 122.201.29.14

ene Enxbayar gulug xoolondoo orj shavxruu dolooj baijdee

Avatar

999 2014-10-16 127.0.0.1

Хууль үүлчилдэггүй энэ нийгэмд хүн чононууд гудамжинд хүн алж байхад малийн дайсан чоныг яагаад болохгүй гэж

Avatar

ХХХ 2014-10-16 90.188.253.176

ГОВЬ-АЛТАЙД 235 ЧОНО АЛСАН НӨХӨР ЧИНЬ ЭНЭ ЖАДАМБААГИЙН ХҮҮ ГЭСЭН

Avatar

enkhbayar 2014-10-16 27.123.214.110

chi bas said baisan…chi ch hoolond orloo gej boddog baisan uu.teneg gej

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж