Монгол уран бүтээлчид “Большой” театрт уригдлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Монгол уран бүтээлчид “Большой” театрт уригдлаа

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийг “Большой” театрт тоглохыг урьжээ. Дэлхийн томоохон театруудын нэг болох эл театрт Дуурийн театрын уран бүтээлчдийг урьсан нь манай сонгодог урлагийн чансааг тодорхойллоо. Сүүлийн жилүүдэд манай сонгодог урлагийн уран бүтээлчид олон улсын уралдаанд чамгүй өндөр амжилт үзүүлсээр байгааг дурьдах нь зүйтэй болов уу.

Дуурийн театрын найман уран бүтээлчид арваннэгдүгээр сарын 15-нд ОХУ-ыг зорих бөгөөд Гавьяат жүжигчин Р.Доржхорлоо, Гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир, Э.Амартүвшин, Э.Анхбаяр болон Гавьяат жүжигчин Ө.Уянга зэрэг чадварлаг уран бүтээлчид “Большой” театрын семфони оркистртой хамтран тоглох бөгөөд Дуурийн театрын уран бүтээлчид арваннэгдүгээр сарын 15-20-ны хооронд бие даасан сонгодог концертоо Большой театрын тайзнаа ОХУ-ын сонгодог урлаг сонирхогчдод хүргэх аж.

Дашрамд сонирхуулахад, уг тоглолтонд Дуурийн театрын зөвхөн гоцлол дуучид явж байгаагаараа онцлогтой аж.  

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж