Дахин төлөвлөлтөөр 168 айл газраа байраар солилоо | News.MN

Дахин төлөвлөлтөөр 168 айл газраа байраар солилоо

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Дахин төлөвлөлтөөр 168 айл газраа байраар солилоо

УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43 дугаар тогтоолоор 24 байршилд 77 блок, 16109 нэгж талбар, 1547,8 га газарт  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байна.

Аж ахуйн нэгжүүд төсөл хэрэгжүүлэгчээр ажиллах эрхээ авснаас хойш 1 жил 5 сарын дараа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн эхний 168 айлын орон сууц Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд ашиглалтад орж, оршин суугчдад байрных нь түлхүүрийг гардуулах үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон төсөл хэрэгжүүлэгч компани, иргэд оролцсон юм. Хотын Захиргааны шинэ төвөөс 0,7 километрийн зайд орших Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7-р хороонд “Хера пропертийз” ХХК, “Бэг бүрд” ХХК-тай хамтран дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байна. 1-2 давхар үйлчилгээний барилга, хашаатай 13 аж ахуйн нэгжтэй тохиролцож, газраа чөлөөлөн 168 айлын орон сууцны барилгыг барьжээ. Төсөл хэрэгжүүлэгчид төслийн хэрэгжилтэд итгэл үнэмшилгүй байсан  иргэд, аж ахуйн нэгжтэй тохиролцож, газраа чөлөөлөх хүртэл багагүй асуудалтай тулгарч байсан гэлээ.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны дарга Д.Баттулга  “Өнөөдөр бид бүтээн байгуулалтын бодит байдлыг харж байна. Төлөвлөгөөний дагуу иргэдтэйгээ тохиролцож, богино хугацаанд инженерийн шугам сүлжээг нь бүрэн шийдсэн, худалдаа үйлчилгээний газар, гаражтай тохилог сууц барьж, ашиглалтад оруулсан төсөл хэрэгжүүлэгч болон дэмжсэн нийт иргэддээ талархал илэрхийлье. Мөн энэ байранд орох иргэдэд моргажийн зээл олгож буй Улаанбаатар банкны хамт олонд талархаж байна. Энэ жишгээр нийслэлийн бүтээн байгуулалт та бүхний нүдэн дээр өрнөх болно” гэдгийг тодотгон хэллээ.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “2012 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшсэн НИТХ-ын төлөөлөгч нарын хамт иргэдтэй уулзалт хийх үеэр Гэр хорооллыг бүхэлд нь өөрчилж,  тохилог орон сууц, амины сууц болгоно гэхэд үл тоож, итгэл үнэмшилгүй хандаж байсан иргэд цөөнгүй. Энэ бодлогыг зүгээр л улс төрийн шоу гэж ойлгох иргэд олон байсан юм. Харин тухайн үед эргэлзэж байсан иргэдийг би энэ сайхан бүтээн байгуулалтыг хараасай гэж хүсч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг олон улс 5-15 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн байдаг. Харин бид иргэдийнхээ дэмжлэгтэйгээр ийнхүү богино хугацаанд хэрэгжүүлж эхэлсэнд маш их талархаж, сэтгэл хөдөлж байна. Улаанбаатар хотоо Дэлхийн хот болгоход бид хамтдаа нэг алхам урагшиллаа” гээд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд амжилт хүслээ.

Газраа чөлөөлж, түр орон сууцанд амьдарч байсан иргэд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн саналын дагуу өөрсдийн амьдрах орон сууцны барилгыг ажилд оролцож, хяналт тавьж байсан байна. Тиймээс иргэдийн сэтгэл, зүтгэл шингэсэн хамгийн чанартай барилга болсон гэдгийг Төсөл хэрэгжүүлэгчид онцолж байсан юм. Мөн тэд иргэдэд өөрсдөд нь ашигтай байдлаар газрын солилцоо хийсэн байна.

Тухайлбал төсөлд хамрагдаж орон сууцтай болсон иргэн И.Цогзолмаа  198 м.кв үйлчилгээний барилгын газраа, 198 м.кв үйлчилгээний талбай+ 58 м.кв 2 өрөө байр+дулаан гаражаар тохиролцож сольсон байна. Төсөлд хамрагдсанаар зөвхөн ажил, үйлчилгээгээ явуулах талбайтай болохоос гадна өөрсдийн амьдрах орон сууцтай болсондоо маш их баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ жишгээр олон иргэдтэй тохиролцжээ. Д араагийн орон сууцны барилгууд төлөвлөгөөний дагуу энэ оны 4-р улирал болон ирэх онуудад ашиглалтад орно. Уг төсөлд хашаа, гудамж, хороогоороо хамрагдах хүсэлтэй иргэд Хотын захиргаанд хандах нь нэмэгдэж байгаа бөгөөд Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, Гэр хорооллын орон сууцжуулах төслийн газар иргэдийн хүсэлтийг авч байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-16 150.129.142.21

Хотын дарга нарын бизнес. 168 айлын сууцнаас хөөрхий газраа өгсөн 18 айлыг хасах юм бол үлдэж байгаа 150 айлын байр нь дарга нарын бизнес. Мөнгийг хэд дахин өсгөөд байгаа юм вэ? Дулааны болоод цэвэр бохирын шугамыг улсын төсвөөр хийлгэчихнэ.

Avatar

доодох гар 2014-10-16 103.23.51.2

чи тендер авсан хүү нь үү?

Avatar

Зочин 2014-10-16 103.229.120.218

Баттулга, Бат-Үүл 2 л нэг гэрэл гэгээтэй юм дуулгах юм даа.Сайн байна баяр хүргэе.

Avatar

1958.mn 2014-10-16 180.235.185.198

Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай http://www.1958.mn – д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!.

Avatar

uhaangui uhaantnuud 2014-10-16 203.91.118.156

hedhem ailiig baishintai bolgosniigoo yun surtei yaridiin 25 jiliin hugatsaand ger horoolol gadarshaa telhees ni umnu oron suutsar ni teluulj yagaad boloogui yum tegsenbol odoo utaa iim gamshigiin hemjeendee tulahgui blaa, ard irgedee utaand ni yaduu chigeer ni bailgaj bgaad bishgui olon jil madallaa, oyunlag bolood orchniin hunii tuluu baiguuldaad ugchvul duuldehgui gj bashir argaar 25 jiliig udlee

Avatar

Зочин 2014-10-16 103.9.90.82

teriigee ter hu namiinhandaa l hel

Avatar

zochin 2014-10-16 122.201.28.4

oor oligtoi zurag tavij bologui l um bhda? esul gants zurag avsinmu? ali medeelliig zurag, grafik, husnegt oruulj ugvul iluu hurteemjtei. tegehgui neeh urt oguulleg shig um bichih durtaig n yaanaa, bas boon aldaa madagtai

Avatar

Улаанбаатрын иргэн 2014-10-16 202.170.68.162

Гэр хороололгүй болмоор байна. Улаанбаатар минь тэгж байж л нэг хорт утаанаас салах байхдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж