Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Хуванцар сав хортой

Та дээрх гарчигнаас хуванцар эд эрүүл мэндэд хортой бол ийм сав суулга бүтээгдэхүүнээс салах цаг ирснийг ойлгосон байх.
Гэвч хуванцрын химийн найрлага юу болох, эрүүл мэндэд хэрхэн муугаар нөлөөлдгийг та мэдэх үү ? Биспенол А нь хуванцрын гол химийн найрлага бөгөөд аяга тавагнаас авахуулаад сав суулгыг үүгээр хийдэг.  Гэвч туршилтаар хуванцар саванд хадгалсан хоол хүнсний найрлагад бисперол өөрчлөлт оруулдаг нь нотлогдсон аж. 2008 онд АНУ-ын  эм, бодис болон хүнсний холбооноос хүнсний зүйлийг хуванцар саванд савлахын эсрэг хүчтэй эсэргүүцсэн боловч одоо ч бүрэн хориглож чадаагүй байгаа юм. Хуванцар сав хүнсний бүтээгдэхүүний найрлагыг хэрхэн өөрчилдгийг бид доорх жишээгээр тайлбарлаж байна. 

Хүүхдийн угжны сав
Хуванцар  хагарч, эвдэрдэггүй хатуу материал учираас маш олон зүйлийг хуванцраар хийдэг ч хоол хүнсний зүйлийг хадгалж, савлахад тохирохгүй.
Хэрэв та хүүхдэд угжны сав авах бол шилэн эсвэл биспенол А найрлагад нь ороогүйг сонгоорой. Хэрэв та худалдаж авсан бүтээгдэхүүн чинь аюулгүй, найдвартай эсэхэд эргэлзэж байгаа бол  zrecs.com сайтаас уг бүтээгдэхүүнд биспенолын найрлага байгаа үгүйг мэдэж болох юм шүү.

Хүүхдийн тоглоом
Хүүхдийн тоглоомыг ихэнхдээ хуванцар материалаар хийдэг нь эдгээр нийлэг материал бат бөх хагарч эвдрэх нь бага байдагтай холбоотой.  Харин хүүхдийн тоглоом сонгохдоо бисперол биш силикон, эсвэл хуванцар биш модон материалтай нь  хор хөнөөл багатайг санаарай.

Усны сав
Усны сав ихэнхдээ нийлэг эдээр хийгдсэн байдаг.  Хэдийгээр бисперолгүй хуванцар сав байдаг ч хөнгөн, зэвэрдэггүй төмөр сав илүү дээр сонголт гэдгийг сануулъя.  

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж