
Палентлогичид үлэг гүрвэлийн ойрын хамаатны үлдэгдлийг олоод судлан шинжилж өөрийн дүгнэлтийг хийжээ. Чулуужсан үлдэгдлийг судалсан тэд дүгнэлтдээ үндэслэн үлэг гүрвэл анх гарч ирсэн гэх хугацааг 10 сая жилээр хойшлууллаа. Тэдний бүтээл Nature сэтгүүлд хэвлэгдсэн байна. Урьд өмнө мэдэгдээгүй байсан 14 амьтны үлдэгдлийг эрдэмтэд 2007 онд Танзаниас олсон байна. Asilisaurus kongwe гэж нэрлэсэн амьтныхаа гадаад төрхийг гаргаж чадав. Тэр нь дөрвөн хөлөөр явдаг, урт сүүлтэй, гурван метр орчим харьцангүй бага хэмжээнтэй, өвсөн тэжээлтэн байв. Тэр амьтан силезавр (Silesaurus) төрлийг санагдуулан генийн талаасаа хүн ба шимпанзе хоёр шиг үлэг гүрвэлээс ялгаатай байжээ.
А.kongwe үлдэгдэл олдсон газар шорооны нас нь 240 сая жилийнх бөгөөд тэр амьтан 251 сая жилийн өмнө эхлээд 199 сая жилийн өмнө төгссөн гэх триасийн үед амьдарч байсан болж таарлаа. Ихэнх палентлогичид үлэг гүрвэлийг түүнээс 25 сая жилийн дараа үүссэн гэж үздэг бөгөөд силазавр ба динозавр нь хөгжлийн нэгэн салаанаас гаралтай гэдэг. Ингээд тэд үлэг гүрвэл гарч ирсэн хугацааг 10 сая орчим жилээр хойшлуулжээ. Мөн энэ олдвор нь үлэг гүрвэл дөрвөн хөлтөй амьтнаас үүссэн гэх таамаглалын шууд бас баталгаа болж байна. Ер нь бол эрдэмтэд үлэг гүрвэлийг хоёр хөлтөй жижиг амьтадаас үүссэн гэдэг.