Шинэ сайдуудын хүлээлт | News.MN

Шинэ сайдуудын хүлээлт

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Шинэ сайдуудын хүлээлт

Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудал тодорхой болж, зарим яамдыг нэгтгэх шийдэлд хүрсний дараагаас өглөө бүр “Шинэ яамдыг хэн удирдах вэ?” гэсэн асуулттайгаар уншигчид сэрж байна. Өнөөдөр өглөө энэ асуултын нэг хэсэг тодорхой болж, ажлын цаг эхлэхтэй зэрэгцэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг УИХ-ын даргад шинээр томилох сайд нарыг өргөн мэдүүлсэн юм. Ингэхдээ,

 

  • Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн,
  • Уул уурхай, эрчим хүчний сайдад Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид,
  • Сангийн сайдад  УИХ-ын гишүүн, Ардчилсан намын “МҮДН” фракцийн Д.Зоригт гэсэн гурван сайдын нэрсийг өргөн мэдүүлсэн байлаа.


Түүнчлэн Засгийн газрын өөрчлөлт орсон бүтцийн дагуу,

  • Гадаад харилцааны сайд Л.Болд,
  • Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан,
  • Зам тээврийн сайд А.Гансүх,
  • Эрчим хүчний сайд М.Сономпил,  
  • Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан,
  • Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг чөлөөлөх хүсэлтийг тэрээр мөн давхар өргөн мэдүүлсэн юм.


Гурван сайдын нэр өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор, түүнчлэн “Шударга ёс” эвслийн бүлгээс тодрох сайд хэн байх вэ гэдэг асуудлаар өнөөдөр МАН болон “Шударга ёс” эвслийн бүлгүүд хуралдаж, байр сууриа нэгтгэжээ. “Шударга ёс” эвсэл Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад бүлгийн дарга Н.Батцэрэгийг дэвшүүлэх тухай ярилцаж, 100 хувийн саналаар дэмжсэн гэдгээ мэдэгдлээ.

Харин Эрүүл мэндийн сайдыг өөрчлөх тухай хэвлэлүүдээр гарч буй мэдээллийн хувьд “МАХН-ын зүгээс Засгийн газарт ажиллаж байгаа сайд нарынхаа ажлыг дүгнэнэ гэж ярьснаас биш сайд Н.Удвалыг өөрчлөх тухай асуудал яриагүй” гэсэн  мэдээлэл байна.

Засгийн шинэ сайдуудад сураг ажиг тавьсан нэг өдрийн тал хэсэг нь ийн намын бүлгүүдийн хуралд зарцуулагдсанаар үдээс хойш төлөвлөгдсөн Байнгын хороод, УИХ-ын чуулган яаруу сандруу хуралдлаа.


Дараалан хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулган дээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнээр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан юм. Үүний дараа Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан нийтдээ 12 хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас хууль тогтоомжийн төсөл санаачлан өргөн барьсан юм. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, зарим яамны нэр, эрхлэх асуудлын хүрээ өөрчлөгдсөнтэй нийцүүлэн холбогдох салбарын хуульд заасан яам, Засгийн газрын гишүүний эрхлэх асуудал, нэр томъёог жигдлэхээр эдгээр хууль тогтоомжийн төслүүдэд тусгажээ. УИХ улмаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байна.

Чуулганы дараагаар УИХ-ын даргын зөвлөл үргэлжлүүлэн хуралдсан байгаа. Түүгээр шинэ сайд нарын асуудлыг УИХ, Байнгын хороогоор хэзээ хэлэлцэх тухай шийдэх ёстой. Тэгэхээр маргааш дөрвөн сайдын асуудал УИХ-аар хэлэлцэгдэж магадгүй юм. Гэхдээ “Шударга ёс” эвслээс дэвшүүлж буй Н.Батцэрэгийн нэрийг Засгийн газраас УИХ-д хэзээ өргөн мэдүүлэх нь мөн тодорхойгүй байна.

Б.БАЯСАХ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

жавзан 2014-10-15 150.129.140.100

энэ пүрэвсүрэн гэгч пацааныг болиулаачээ. энэ чухал яамыг ядахдаа нас сүүдэр гүйцсэн, ажлын туршлагатай хүнээр толгойлуулахгүй бол монгол улсын нэр хүнд шалдаа унана. хэрэв ерөнхийлэгч энэ нөхрөөс салмаар байгаа бол цагаан юм уу,амаржаргал,улаан гэх мэтийн хашир суусан улс төрч, эдийн засагч нараар яамыг толгойлуулах нь зүйтэй санагдана.

Avatar

Noxoin jogorxoi 2014-10-15 202.126.91.70

Balainuud ediin zasgiin mini ergyylj avchir

Avatar

erka 2014-10-15 202.179.11.42

ядаж Зоигт сайд болно гэж тэнэглэхээ болиосой. исвэл эргэж улс трөд орохооргүйгээр ядэж аваад бүр мөсөн зайлах гэж байгаа юм болов уу. АН минь арай дэндэж байна даа. хайран олон түмний итгэл… ахиад 10 хэдэн жил хүлээх үү……………. Ардчилал минь…….

Avatar

erka 2014-10-15 202.179.11.42

ядаж Зоригт сайд болно гэж тэнэглэхээ болиосой. исвэл эргэж улс трөд орохооргүйгээр ядэж аваад бүр мөсөн зайлах гэж байгаа юм болов уу. АН минь арай дэндэж байна даа. хайран олон түмний итгэл… ахиад 10 хэдэн жил хүлээх үү……………. Ардчилал минь…….

Avatar

erka 2014-10-15 202.179.11.42

ядаж Зоигт сайд болно гэж тэнэглэхээ болиосой. исвэл эргэж улс трөд орохооргүйгээр ядэж аваад бүр мөсөн зайлах гэж байгаа юм болов уу. АН минь арай дэндэж байна даа. хайран олон түмний итгэл… ахиад 10 хэдэн жил хүлээх үү……………. Ардчилал минь…….

Avatar

Зочин 2014-10-15 103.9.91.87

Зоригт гэдэг хүнд ичих булчирхай гэж байдаггүй юм байх даа Зүтгэж зүтгэж УИХ гишүүн болсон Одоо Сайд. "би татгалзъя" гэж хэлж чаддаг ёс зүйтэй баймаар юм. Маш том ашиг сонирхол байгаа юм биш үү.

Avatar

battsereg zorigt 2 IIG ZAILUUL 2014-10-15 103.229.122.34

ZORIGT ? ENE HUN YAAJ ICHIHGUI IH HURALD SUUJ BAINAAAAAAAA TEGEED ODOO BUR SAMARCH UGUHNEE OLON BANK DAMPUURUULJ HULJSUN LUIVARCHIN BURHAN CHAMAIG GESGEENEEEEEEEEEEEEE

Avatar

Зочин 2014-10-15 127.0.0.1

Davhar deelee tail!!!!

Avatar

Зочин 2014-10-15 27.123.171.4

яахаараа эрдэм боловсролоороо нойл Батцэрэг гээч хүнийг дэвшүүлдэг бна аа. Мэддэггүйгээ мэддэггүй мал байж болно л доо. тэр нь олон нийтэд хүртээлтэй албан тушаалд тохирмооргүй юм. Машины моторыг дандаа хог түүгээд зангидахад ямар олигтой машин болохов дээ.

Avatar

иргэн 2014-10-15 125.253.98.140

энэ Пүрэвсүрэн гэж мал одоо яаж гадаад яамын сайдын суудалд суудаг юм бээ энэ хүн хууль зөрчиж архи тамхины наймаа хийгээд дипломат албанаас хөөгдсөн шт ээ Элбэгдорж арай ч дээ

Avatar

Зочин 2014-10-15 27.123.214.110

Шаагаад байгаарй пииска минь, сахал пүүжээ хэзээ ч тийм юманд холбогдоогүй шүү

Avatar

irgen 2014-10-15 93.230.225.248

L.Bold said ug ni mash sain ajillaj baisan yumsan.Ajlaa sain hiideg hun mongoliin turd ogt hereggui yum baih ni ee.

Avatar

Erdenebayar 2014-10-15 70.61.131.146

Purevsuren spirt, tamhinii naimaachin, Germand oroh erhgui humuusiin jagsaaltad baigaa hun Mongoliin Gadaad bodlogiig terguuleh gene dee. Soliorol shuu

Avatar

Зочин 2014-10-15 103.229.120.44

D.Zorigt gej bykhel byten bank dampuuruulsan nukhriig sangiin saidaar taviad baikhdaa yakhav dee. Er n" ikh NO-toi nukhur sh dee. Birjid byrtgyylsen Germes gej khulkhinii company baiguuljsan nukhur shyy. Shalgaval ikh yumtai nukhur sh dee. Songuulid yalagdchikhaad ichikhgyi ikh khurald suugaad l bgaa nukhur duu.

Avatar

UIHB 2014-10-15 150.129.143.56

Gansux chn ajlaa sain l xiigeed bx shg baixiin Tegeed ch davxar deelgui Bas urd n ene yamnii ded said baisan TURSHLAGATAI

Avatar

Зочин 2014-10-15 150.129.140.158

Зочин(150.129.140.158) 0 минутын өмнө \ Бух терлийн хорт хавдар болон евчин эмгэгийг чанартай хямд эмчлэхийг Тайваний тев эмнэлэг санал болгож байна. Телеелегчийн газар:99180688,98603636 – See more at: http://www.unen.mn/content/41024.shtml?alias=politics#sthash.eBkueYFv.dpuf

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж